ДУУЛАЛ  45

Хааны хуримын магтаал
Удирдаачид. Шошаннимаар. Корагийн

хөвгүүдийн маскил. Хайрын дуу.

 45 1 Зүрх минь сайн үгээр бялхму
Шүлгээ би Хаанд зориулму.
Хэл минь чадварлаг бичээчийн

 бийр амуй.
2 Та хүний хөвгүүдээс гойд сайхан
Таны уруулаас нигүүлсэл дусална.
Тиймээс Таныг Бурхан

 мөнхөд ерөөсөн.
3 Хүчит Нэгэн, цог жавхлан болоод

 сүр хүчтэйгээ
Ташаандаа илдээ зүү.
4 Үнэн, дөлгөөн хийгээд

 зөвийн хэргээр
Сүр хүч дотроо

 ялгууснаар мордооч.
Баруун гар тань сүрдэм үйлсийг

 Танд заана.
5 Таны сумнууд Хааны дайснуудын

 зүрхэнд хурц.
Ард түмнүүд Таны өмнө унана.
6 Бурхан, Таны сэнтий

 мөнхийн мөнх.
Таны хаанчлалын очирт таяг нь
Шударга ёсны очирт таяг мөн.
7 Та зөвт байдлыг хайрлаж,
Буруу явдлыг үзэн яддаг.
Тиймээс Бурхан, Таны Бурхан,
Нөхдийн тань дээгүүр
Таныг баяр баяслын

 тосоор тослов.
8 Таны бүх хувцас мирр,
Зуун наст ба могойн зүрхэн

 зандан мэт.
Зааны ясан ордны
Утсан хөгжмийн зэмсгүүд
Таныг баясгана.
9 Хаадын охид Таны
Хатагтай нарын дунд бий.
Баруун гар талд тань
Офирын алт зүүсэн хатан зогсоно.
10 Сонс, охин оо, хараад чихээ тавь.
Ард түмнээ хийгээд

 эцгийнхээ гэрийг март.
11 Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь

 хүсэмжилнэ.

Тэр чиний Эзэн учир Түүнд

 мөргө.

12 Тир охин бэлэгтэй ирнэ
Тааллыг чинь ард түмний баячууд

гуйна

13 Хааны охин бүх цог жавхлан

 дотроо бөгөөд
Хувцас нь алтан хатгамалтай.
14 Алаг эрээн хувцастай түүнийг
Хаанд хүргэж ирнэ.
Араас нь бараа бологч охидыг нь
Танд аваачна.
15 Тэд баяр болоод баясгалантайгаар

 хүргэгдэн
Хааны ордонд орно.
16 Эцэг өвгөдийн тань байранд
Таны хөвгүүд байх бөгөөд
Та тэднийг бүх дэлхийд ноёд

 болгоно.
17 Би нэрийг тань үеийн үед

 сануулна
Тиймээс ард түмэн өнө мөнхөд
Таныг магтана.