ДУУЛАЛ 116

Эдгэрлийн талархал

116 1 Би ЭЗЭНд хайртай.
Учир нь миний дуу хоолойг,

 гуйлтыг минь
Тэр сонссон билээ.
2 Тэр надад чих тавьсан учраас
Би амьддаа дуудах болно.
3 Үхлийн уяа намайг ороож,
Үхэгсдийн орны урхинууд
Намайг олж иржээ.
Би зовлон шаналан хийгээд

 уй гашуутай учрав.
4 Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан
“Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь

 авраач!” гэв.
5 ЭЗЭН нигүүлсэнгүй ба зөвт
Тийм ээ, бидний Бурхан өрөвч.
6 Гэнэн цайлганыг  хамгаалдаг.
Дорд болоход минь

 Тэр намайг аварсан.
7 Сэтгэл минь ээ, эргээд амрагтун.
Учир нь ЭЗЭН чамд

 их өгөөмөр байсан.
8 Учир нь Та амийг минь үхлээс,
Нүдийг минь нулимснаас,
Хөлийг минь бүдрэхээс аварчээ.
9 Би амьдын газарт
ЭЗЭНий өмнө алхах болно.
10 “Би ихэд зовсон” гэж хэлэхдээ ч
Би итгэсэн.
11 Би тулгамдахдаа
“Бүх хүн худалч” гэж хэлсэн.
12 Надад хандсан
бүх өгөөмөр хишгийнх нь төлөө
Би ЭЗЭНд юуг буцаах вэ?

13 Би авралын хундагыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
14 Бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа би

 одоо биелүүлнэ.
15 Итгэлтнүүдийнх нь үхэл
ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэй.
16 Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,
Би Таны зарц бүсгүйн хүү

 зарц тань билээ.
Та хүлээсийг минь тайлсан.
17 Танд би талархлын тахилыг өргөж,
ЭЗЭНий нэр дээр дуудна.
18 Бүх ард түмнийх нь өмнө
ЭЗЭНд тангарагласнаа би

 биелүүлнэ
19 ЭЗЭНий өргөөний хашаанд,
Дунд чинь биелүүлнэ,

 Иерусалим аа,
ЭЗЭНийг магтагтун!