ДУУЛАЛ 34

Хүнд байдлаас хэлтэрсний

төлөө талархал
Абимелехийн өмнө галзуурсан

дүр үзүүлж, хөөгдөөд явах

үеийн Давидын дуулал.

34 1 Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.
Түүнийг магтах нь миний аманд
үргэлж байх болно.
2 Сэтгэл минь ЭЗЭН дотор сайрхнам.
Даруу нэгэн үүнийг сонсон

 баярламуй.
3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,
Хамтдаа нэрийг нь

 өргөмжилцгөөе!
4 Би ЭЗЭНийг хайсан агаад
Тэр надад хариулж,
Бүх айдсаас минь
Тэр намайг чөлөөлсөн.
5 Тэд Түүнийг ажаад
Гэрэлтэх болсон хийгээд
Тэдний царай дахин
Ичгүүрт эс ормой.
6 Энэ ядуу хүн хашхирахад
ЭЗЭН түүнийг сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь
Түүнийг аварсан болой.
7 ЭЗЭНий тэнгэрэлч
Эмээгчдийнх нь эргэн тойронд

 байж
Тэднийг чөлөөлнө.
8 ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа,

 үзэцгээ!
Дотор нь хоргоддог нэгэн
Юутай ерөөлтэй вэ!
9 Түүний ариун хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНээс эмээгтүн!
Учир нь түүнээс эмээгчдэд
Юу ч дутагддаггүй.
10 Залуу арслан ч гачигдан

 өлсөж байдаг.
Харин ЭЗЭНийг хайгчид
Ямар ч сайн юмаар гачигдахгүй.
11 Хүүхдүүд ээ, та нар ирж,
Намайг сонс.
Та нарт ЭЗЭНээс эмээхүйг
Би зааж өгье.
12 Амийг хүсэмжилдэг бөгөөд
Сайныг харахаар

 өдрүүдээ хайрлагч хэн бэ?
13 Хэлээ муу муухайгаас,
Уруулаа худал хэлэхээс

 сахин хамгаал!
14 Муугаас салж, сайныг үйлд,
Амар тайвныг хай, мөшгө!
15 ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр
Сонор нь тэдний

 хашхираан дээр байдаг.
16 ЭЗЭНий нүүр царай ёр мууг

 үйлдэгчдийн эсрэг байдаг нь

Тэдний дурсамжийг ч
Дэлхийгээс арилгахын тулд буюу.
17 Зөвтүүдийг хашхирахад

 ЭЗЭН сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь

 тэднийг аварна.
18 ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд
Ойрхон байх агаад
Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.
19 Зөв шударгын зүдүүр их авч,
ЭЗЭН түүнийг

 тэр бүгдээс нь аварна.
20 Бүх ясыг нь Тэрээр хамгаалан,
Тэднээс нэг нь ч хугарна үгүй.
21 Буруутыг нүгэл нь алах
Зөвтийг үзэн ядагчид буруутгагдах.
22 ЭЗЭН зарц нарынхаа

 амийг аврах агаад
Түүнд хоргодох хэн нь ч
Үл буруутгагдана.