ДУУЛАЛ 111

ЭЗЭНий үйлсийг магтагтун

111 1 ЭЗЭНийг магтагтун!
Би чигч шударга хүмүүсийн

 чуулалд болон хотол түмэнд
Бүхий л зүрхээр ЭЗЭНд

 талархал өргөнө.
2 ЭЗЭНий үйлс агуу.
Тэдгээрт баярлагчид

 тэднийг судалдаг.
3 Түүний ажил цог жавхлан, сүр

 хүчтэй бөгөөд
Түүний зөвт байдал

 мөнхөд тогтоно.
4 Тэрээр дурсагдахаар

 гайхамшгуудаа үйлджээ.
ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.
5 Өөрөөс нь эмээгчдэд Тэрээр
Хоол хүнс өгчээ.
Өөрийнхөө гэрээг Тэрээр
Мөнхөд санах болно.
6 Үндэстнүүдийн өв залгамжлалыг
ард түмэндээ өгснөөр
Өөрийн үйлсийн хүчийг
Ард түмнүүдэд Тэрээр мэдүүлсэн.
7 Түүний мутрын үйлс

 үнэн ба шударга ёс юм.
Бүх тогтоомж нь баттай.
8 Тэд мөнхийн мөнхөд

 бат тогтоогдсон.
Тэд үнэн ба шударга ёсоор

 үйлдэгдсэн.
9 Ард түмэндээ төлөөсийг илгээж,
Гэрээгээ мөнхөд Тэрээр тушаажээ.
Түүний нэр ариун болоод

 сүрдмээр билээ.
10 ЭЗЭНээс эмээхүй нь
Мэргэн ухааны эхлэл юм.
Түүний тушаалуудыг

 үйлдэгч бүгдэд
сайн ухаан байдаг.
Түүний магтаал мөнхөд байдаг.