ДУУЛАЛ 37

Тэвчээр ба итгэлийн сургамж
Давидаас.

37 1 Ёр мууг үйлдэгчээс болж

 санаа бүү зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2 Учир нь тэд удахгүй

 өвс шиг хорчийн хатна.
Ургамал ногоо шиг хагдарна.
3 ЭЗЭНд итгэж, сайныг үйлд
Газар нутагт сууж,
Үнэнч байдлыг хоолоо болго.
4 ЭЗЭНд баярлагтун
Тэр чамд зүрхний чинь

 хүслийг өгнө
5 ЭЗЭНд замаа даатга,
Түүнд итгэж найд
Тэгвэл Тэр биелүүлж өгнө
6 Тэрээр зөв байдлыг чинь

 гэрэл адил,
Шударга хэргийг чинь үд дунд

 мэт гийлгэюү.
7 ЭЗЭН дотор дуугүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!

 Өөрийнхөө замаар

 амжилт ологчоос
Хорон башир явуулгаа биелүүлдэг

 хүнээс болж бүү эгдүүц!
8 Уурлахаа больж, хилэнгээ хая.
Бүү эгдүүц. Энэ нь зөвхөн мууд

 хүргэнэ.
9 Мууг үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүлээгчид
Газар нутгийг өвлөнө.
10 Тун удахгүй буруутууд үгүй болно
Чи түүний газрыг анхааралтай

 хайвч
Тэр байхгүй байх болно.
11 Харин даруу нэгэн газар нутгийг

 өвлөж,
Дүүрэн амар амгаланд умбана.
12 Буруут нь зөвтийн эсрэг

 хуйвалдаж,
Түүн уруу шүдээ хавирна.
13 Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул
Тэрээр түүнээс болж инээнэ.
14 Ядуу зүдүү хийгээд
гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ чигч шударга

 хүмүүсийг алахаар
Буруут нь илдээ сугалж,
нумаа хөвчилжээ
15 Тэдний илд өөрсдийнх нь

 зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно
16 Зөв хүний жаахан юм нь
Буруу олны элбэг дэлбэгээс

 хавьгүй дээр.
17 Учир нь буруутын гар хугалагдана
Зөвтийг ЭЗЭН дэмжинэ.
18 Чигч шударгын өдрүүдийг

 ЭЗЭН мэднэ.
Тэдний өв мөнхөд байна.
19 Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй,
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч цадах

 буюу.
20 Харин буруут нь мөхнө.
ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд

 мэт болж,
Тэд утаа мэт замхармой.
21 Буруут хүн зээлээд буцааж эс өгнө
Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.
22 Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Түүгээр хараагдагсад таслагдана.
23 Хүний алхмууд ЭЗЭНээр

 тогтоогдох агаад
Замд нь Тэр баярлаюу.
24 Тэрээр бүдрэвч газар хөсөр

 унахгүй
Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг.
25 Би залуугаасаа хөгширтлөө
Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг

 үзээгүй.
26 Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг.
Үр удам нь ерөөлтэй.
27 Нүгэл муугаас эргэж, сайныг

 үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28 Учир нь ЭЗЭН шударга ёсыг

 хайрлах агаад

  Бишрэлтнүүдээ үл орхино.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин буруутын үр удам

 таслагдана,
29 Зөвт нь газар нутгийг өвлөж,
мөнхөд оршин сууна.
30 Зөвтийн ам ухааныг хэлж
Хэл нь зөвийг өгүүлдэг.
31 Зүрхэнд нь Бурханых нь

 хууль оршиж,
Алхамд нь алдаа эс байдаг.
32 Буруут нь зөвтийг анаж,
Түүнийг алахаар эрэлхийлнэ.
33 ЭЗЭН түүнийг

 буруутын гарт орхихгүй
Эсвэл шүүгдэх үед нь

 түүнийг буруушаахгүй.
34 ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр
Тэр чамайг өргөмжилнө
Буруут нь таслагдахад

 чи үүнийг үзнэ.
35 Саглагар модv шиг өөрийгөө
Сагсайлган ургуулдаг
Буруу, харгис хүнийг Би харсан билээ.
36 Тэгээд тэр өнгөрсөн,
Харагтун, тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч

 тэр олдоогүй.
37 Өөлөх өөгүйг тэмдэглэж,
Үнэнч шулууныг үзэгтүн.
Ийм хүмүүний ирээдүй
Энх тунх билээ.
38 Харин тэрслэгчид

 цөмөөрөө устгагдана
Буруутын ирээдүй таслагдана.
39 Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ.
Тэрээр зовлон шаналангийн цагт

 хүч чадал нь буюу.
40 ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг.
Дотор нь хоргоддог тул тэднийг
Буруу хүнээс Тэр

 чөлөөлж, авардаг.