ДУУЛАЛ 136

Бурханы бүтээл ба түүхэн үйлс

136 1 ЭЗЭНд талархагтун.
Тэрээр сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 Бурхдын Бурханд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
3 Эздийн Эзэнд талархагтун,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
4 Агуу гайхамшгуудыг

 ганцаар үйлдэгч
Түүнд талархагтун,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
5 Мэргэнээр тэнгэрсийг бүтээсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
6 Газрыг усан дээгүүр дэлгэсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
7 Агуу гэрлүүдийг бүтээсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
8 Нараар өдрийг захируулагч
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
9 Сар ба оддоор шөнийг

 захируулагч
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
10 Египетийн ууган хүүхдүүдийг

 хороосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
11 Израилийг тэдний дундаас

 гарган авчирсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
12 Хүчит гар, сунгасан мутраар

 гаргасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
13 Улаан тэнгисийг

 хоёр хуваасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
14 Түүний дундуур

 Израилийг гаргасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
15 Харин Фараон ба

 түүний их цэргийг

 Улаан тэнгист сүйрүүлсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.

16 Ард түмнээ цөлөөр дагуулсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
17 Агуу хаадыг бут цохисон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
18 Сүр хүчит хаадыг хороосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
19 Аморичуудын хаан Сихоныг

 алсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
20 Башаны хаан Огийг алсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
21 Газар нутгийг нь өв болгон өгсөн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
22 Өөрийн зарц Израильд

 өв болгосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
23 Биднийг дорд үед маань

 дурсан санасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
24 Биднийг өстнүүдээс маань

 аварсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
25 Бүх махбодод хоол хүнс өгдөг
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
26 Тэнгэрийн Бурханд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.