ДУУЛАЛ 121

Бурханы хамгаалалтын баталгаа
Өгсөх дуу.

121 1 Харцаа би уулс өөд өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2 Тэрхүү тусламж минь
тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.
3 Тэр хөлийг чинь эс гуйвуулна.
Чамайг хамгаалагч Тэрээр

 үл үүрэглэнэ.
4 Харагтун, Израилийг хамгаалагч

 Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5 ЭЗЭН чамайг хамгаалагч,
ЭЗЭН чиний баруун гар тал дахь

 сүүдэр чинь юм.
6 Шөнөөр саранд ч
Өдрөөр наранд ч чи цохиулахгүй.
7 ЭЗЭН чамайг

 муу бүхнээс хаацайлж,
Тэрээр амийг чинь хамгаална.
8 Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.