ДУУЛАЛ 137

Иерусалимын сүйрэлд гашуудахуй

131 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд
Тэнд бид суугаад

 Сионыг санахдаа уйлав.
2 Уд модонд, тэдэн дунд
ятга хөгжмүүдээ бид өлгөв.
3 Учир нь олзлогчид маань тэнд

 биднээс
дуун найргийг
Зовоогчид маань зугаа цэнгэлийг

 нэхэн
“Сионы дуунаас бидэнд дуулж өг”

 хэмээв.
4 Бид ЭЗЭНий дууг
Харь нутагт хэрхэн дуулах вэ?
5 Иерусалим аа, чамайг мартах аваас
баруун гар минь хатаг.
6 Чамайг би эс санах аваас,
Хамгийн дээд баясгалангаасаа

 илүүгээр
Иерусалимыг үл өргөмжилвөөс
Хэл минь тагнайдаа наалдаг.
7 Аяа ЭЗЭН,
Иерусалимын өдөр едомчууд
“Нураа, суурь хүртэл нь нураа”
гэцгээж байсныг санаач.
8 Сүйрэгч болох Вавилон охин оо,
Бидэнд үйлдсэн ёсоор чинь
Чамд хариулагч нь азтай яа!
9 Нялхсыг чинь булаагаад
Хад уруу шидэгч нь азтай яа!