ДУУЛАЛ 33

ЭЗЭН аугаа бас сайн сайхан

33 1 Зөвт хүмүүс ээ,
ЭЗЭН дотор баярлан дуулагтун!
Чигч шударга хүн

 магтан дуулах нь зохистой.
2 Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал

 өргө.
Арван чавхдаст пийпаа хөгжмөөр
Түүнд магтаалуудыг дуулагтун!
3 Түүнд шинэ дууг дуул,
Баярт дуугаар уран чадварлаг

 тогло!
4 Учир нь, ЭЗЭНий үг

 зөв шударга агаад
Бүх бүтээл нь итгэлтэйгээр хийгдсэн буюу.
5 Тэрээр зөв ба шударга байдлыг

 хайрлаюу.
Дэлхий ЭЗЭНий
Энэрэл хайраар дүүрэн буюу.
6 ЭЗЭНий үгээр тэнгэрс,
Амных нь амьсгалаар тэдгээрийн
Түг түмд бүгдээрээ

 бүтээгдсэн билээ.
7 Тэрээр далайн усыг овоо адил
Хамтад нь цуглуулнам.
Гүний усыг агуулахад хуримтлуулнам.
8 Хамаг дэлхий ЭЗЭНээс эмээгтүн,
Ертөнцийн бүх оршин суугчид
Түүнийг хүндэтгэгтүн!
9 Учир нь Түүнийг айлдваас
Тэр нь биелнэ.
Түүнийг тушаах аваас
Тэр нь буй болмой.
10 ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг

 үгүй хийж
Тэрээр ард түмнүүдийн бодлыг
Үр дүнгүй болгомуй.
11 ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Зүрхнийх нь санаа
Үеийн үед.
12 Өөрсдийн Бурхан нь
ЭЗЭН байдаг үндэстэн,
Өв юугаа болгохоор
Түүний сонгосон ард түмэн

 ерөөлтэй еэ!
13 ЭЗЭН тэнгэрээс ажмуй.
Тэрээр хүний хөвгүүдийг
Бүгдийг харах авай.
14 Сэнтийнхээ газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчдыг

 ширтдэг.
15 Тэд бүгдийн зүрхийг бүтээсэн

 Тэр агаад
Тэд бүгдийн үйлсийг

 Тэр анхаарах болой.
16 Цэргийн олноор ялах

 хаан гэж үгүй.
Хүчний ихээр чөлөөлөгдөх

 баатар гэж үгүй.
17 Аврал хэрэгтэй үед морь дэмий,
Их тэнхээгээрээ хэнийг ч

 чөлөөлж үл чадмуй.

18 Харагтун, ЭЗЭНий мэлмий
Өөрөөс нь эмээгчдийг,
Хайр энэрэлд нь найдагчдыг

 хардаг нь
19 Амийг нь үхлээс аварч,
Тэднийг өлсгөлөн дундаас
Амьд үлдээхийн тулд ажгуу.
20 Сэтгэл маань ЭЗЭНийг

 хүсэн хүлээдэг
Тэр бидний тусламж,
Бидний бамбай буюу.
21 Бид ариун нэрд нь

 итгэдэг учраас
Зүрх маань Түүнд баярлаюу.
22 ЭЗЭН, Танд бидний найдсаны

 дагуу

Хайр энэрэл тань бидний дээр

 байх болтугай!