ДУУЛАЛ 30

Үхлүүт өвчнөөс эдгэрсний

төлөө талархал
ЭЗЭНий өргөөг зориулан өргөх дуу. Давидаас.

30 1 ЭЗЭН, Та намайг

 дээшээ өргөсөн учир
Дайснууд минь надаас болж

 баярлаагүй билээ.
Таныг би өргөмжилнөм.
2 Бурхан ЭЗЭН минь,
Би тусламж гуйн
Тан уруу хашхирсан бөгөөд
Та намайг эдгээсэн.
3 ЭЗЭН, Та амийг минь
Үхэгсдийн орноос татан гаргасан.
Намайг нүх уруу

 уруудуулахгүйн тулд
Та намайг амьд үлдээсэн.
4 Түүний ариун хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,
Ариун нэрд нь талархал өргөгтүн!
5 Түүний хилэн агшин зуурынх,
Таалал ивээл нь насан туршийнх.
Шөнөд уйлаан байж болох ч,
Өглөөд баярын уухай ирдэг.
6 Харин би амарлингуй байдалдаа

  “Би хэзээ ч ганхахгүй” гэв.
7 Тааллаараа, өө ЭЗЭН,
Та намайг уул мэт бат тогтоосон.
Та нүүрээ нуухад би тэвдсэн.
8 ЭЗЭН, Тан уруу би хашхирч,
Эзэнд би гуйлтыг өргөсөн.
9 “Би нүх уруу уруудваас
Цус минь ямар ашигтай вэ?
Тоос шороо Таныг магтах уу?
Таны итгэмжийг тэр нь

 тунхаглах уу?
10 Сонсооч ЭЗЭН, намайг

 нигүүлсээч!
Туслагч минь байгаач, ЭЗЭН!”
11 Уй гашууг минь Та
Бүжиг болгож эргүүлсэн.
Та тааран хувцсыг минь тайлан
Баяр хөөрийг надад бүслүүлсэн.
12 Ингэсэн нь би дуугүй байлгүй
Сэтгэлээрээ Танд магтаалыг
Дуулахын тулд болой
Бурхан ЭЗЭН минь,
Танд би мөнхөд талархана.