ДУУЛАЛ 122

Иерусалимын төлөөх залбирал магтаал
Давидын өгсөх дуу.

122 1 Тэд надад “ЭЗЭНий өргөө

 явцгаая” гэхэд
Би баярлав.
2 Иерусалим аа, бидний хөл

Гулдан хаалганы чинь дотор

зогсож байна.
3 Иерусалим нь иж цогцлуулсан

хотын ёсоор баригджээ.
4 Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд
Израилийн тогтоолын дагуу
ЭЗЭНий нэрд талархахаар

өгсөнө ажээ.
5 Ийн тэнд шүүхийн сэнтийнүүд,
Давидын гэрийн сэнтийнүүд

тавигджээ.
6 Иерусалимын амар тайвны төлөө

гуй!
“Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.
7 Амар тайван чиний ханан

хэрмийн дотор,
Аюулгүй байдал цайзуудад чинь

байг”
8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Одоо “Чиний дотор амар амгалан

байх болтугай” гэж би хэлнэ.
9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний

төлөө
Чиний сайн сайхныг би

эрэн хайх болно.