ДУУЛАЛ 36

Хүмүүний буруу ба

Бурханы сайн сайхан
Удирдаачид. ЭЗЭНий зарц Давидаас.

36 1 Буруутын голт зүрхэнд
Гэмт үйлдэл нь ярих агаад,
Бурханаас эмээхүй нь
Тэдний нүдэнд үгүй.
2 Нүдэндээ тэд өөрсдийгөө

 дөвийлгөх тул
Хилэнцээ олж, үзэн ядаж эс чадна.
3 Амнаас нь гарах үгс цөвт муу

 бөгөөд хуурамч
Тэр ухаалаг хандах,

 сайныг үйлдэхээ зогсоосон.
4 Тэрээр цөвт муу санаагаа

 орондоо сэдэж,
Өөрийгөө гэмт буруу зам дээр

 зогсооно.
Тэр ёрын үйлийг үл жигшинэ.
5 ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!
Таны итгэмж үүлэнд ч хүрнэ.
6 Таны зөвт байдал
Бурханы уулстай адил,
Таны шүүх их оёоргүй гүний адил
ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг
7 Аяа Бурхан! Таны энэрэл хайр

 хичнээн үнэтэй вэ!
Хүмүүний хүүхдүүд Таны
жигүүрийн сүүдэр дор хоргодно.
8 Тэд Таны өргөөн дэх

 тос нүнжгээр дүүрнэ.
Тэднийг тааламжит голоосоо
Та ундаална.
9 Танд амийн ундарга бий.
Таны гэрэл гэгээнд л
Бид гэрэл гэгээг хардаг.
10 Таныг таньж мэдэгчдэд
Энэрэл хайраа үргэлжлүүлэн
Чигч шударга зүрхтэнд
Зөвт байдлаа хүртээгээч!
11 Бардамнагчийн хөл надад

 бүү хүрэг!
Буруутны гар намайг

 бүү зайлуулаг!
12 Ёс бусыг үйлдэгчид тэнд унасан
Тэд газар хөсөр унаад,
Дахин босож үл чадна!