ДУУЛАЛ 64 

Хамгаалалтын залбирал
Удирдаачид: Давидын дуулал.

64 1 Бурхан, гомдлын минь дууг

 сонсооч

Дайсны аймшгаас амийг минь

 хамгаалаач!
2 Намайг муу хүмүүсийн нууц чуулал,
Ёс бусыг үйлдэгчдийн
Үймээн шуугианаас нуугаач!
3 Хэл юугаа илд мэт ирлэсэн нь
Хорон үгсээ сум мэт

 тэд онилсон нь
4 Өөлөх өөгүйг далдхан газраас

 харвахын тулд юм.
Тэд түүнийг гэнэтхэн харваад эмээх ч үгүй.
5 Тэд ёрын зүйлдээ

 биенээ өөгшүүлэн
Нууцаар урхи тавих тухай

 ярилцана.
Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.
6 “Гүйцэд боловсруулсан

 хуйвалдааныг
Бид дуусгалаа” гэж хэлэн
Муу хэргийг тэд сэднэ.
Учир нь хүний доторх бодол

Зүрх сэтгэлийг

 ойлгож болохгүй билээ.
7 Харин Бурхан тэднийг сумаар

 харван
Тэд гэнэтхэн шархадна
8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.
Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь

 эсрэг болно.
Тэднийг харагчид бүгд

 толгой сэгсэрнэ.
9 Тэгээд бүх хүн эмээж,
Бурханы ажлыг тунхаглан
Үйлдсэнийг нь тунгаан бодох

 болно.
10 Зөвт хүн ЭЗЭНий дотор баярлаж,
Түүний дотор хоргодно.
Зүрх шударга бүхэн бахархан

 бахдана.