ДУУЛАЛ 123

Өршөөлийн гуйлт
Өгсөх дуу.

123 1 Тэнгэрт залрагч аа,
Тан уруу би харцаа өргөнө.
2 Харагтун, зарцын нүд

 эзнийхээ гарыг,
Шивэгчний нүд

 эзэгтэйнхээ гарыг

 хардаг шиг
Нигүүлсэлээ Тэр бидэнд үзүүлтэл
Нүд маань бидний Бурхан ЭЗЭН

 тийш.
3 Биднийг нигүүлсээч,
Аяа ЭЗЭН, биднийг нигүүлсээч.
Учир нь бид доромжлолд

 ханаж цадлаа.
4 Маадгар хүмүүсийн доог тохуу,
Бардамнагчдын доромжлолд
Сэтгэл маань ханаж цадлаа.