ДУУЛАЛ 4

Итгэл дүүрэн гуйлт
Удирдаачид.

Давидын дуулал чавхдаст хөгжимд.

 4 1 Зөв шударгын Бурхан минь ээ,
Дуудахад минь хариулаач!
Зовоход минь намайг
Та амраасан билээ.
Намайгаа өршөөн,
Залбирал юуг минь сонсооч.
2 Хүний хөвгүүд ээ,
Хэдий болтол нэр хүнд минь
Ичгүүр болох вэ?
Хэдий болтол та нар

 хоосон юманд дурлаж,
Худал хуурмагийг хайх юм бэ?

                                                                                                                 Села
3 Бишрэлтнүүдийг ЭЗЭН
Өөртөө тусгаарласныг мэдэгтүн.
Намайг дуудахад ЭЗЭН

 сонсдог билээ.
4 Уурлавч нүгэл бүү үйлд
Үүнийг орондоо,

 зүрхэндээ тунгааж,

 дуугүй бай. Села
5 Зөв шударгын тахил өргөж,
ЭЗЭНд итгэ.
6 “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж
Олон хүн асууж байна.
ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж
Бидэн дээр гэрэлтээч!
7 Зүрхэнд минь Таны өгсөн

 баяр баясгалан нь
Тэдний үр тариа, шинэ дарс

 бялхах үеийнхээс ч илүү.
8 Би амар амгалан хэвтэж,

 унтах болно.
Аюулгүйгээр аж төрүүлэгч минь,

 ЭЗЭН,
Зөвхөн Та билээ.