ДУУЛАЛ 26

Шударга зөвийн төлөө гуйлт тунхаглал
Давидын дуулал.

26 1 Би гэмгүй явж,
Гуйвалгүйгээр

 ЭЗЭНд итгэсэн тул,
ЭЗЭН, Та намайг зөвтгөөч!
2 ЭЗЭН, намайг шалгаж,
Намайг туршаач!
Элэг, зүрхийг минь шалгаач!
3 Хайр энэрэл тань
Нүдний минь өмнө буй агаад
Таны үнэнээр би явсан.
4 Хуурмаг хүмүүстэй би суудаггүй.
Дүр эсгэгч нартай хамт ч

 би явахгүй.
5 Ёр мууг үйлдэгчдийн чуулганыг

 би үзэн яддаг.
Буруутантай хамт би суугаагүй.
6 Зэмгүй цэврээр би гараа угааж,
Таны тахилын ширээг тойрно,

 ЭЗЭН.
7 Ингэх нь талархлын дууг

 би сонсгож,
Таны бүх гайхамшигт үйлсийг

 өгүүлэхийн тулд буюу.
8 ЭЗЭН, би Таны өргөөний

 оршихуй хийгээд
Таны сүр жавхлангийн

 орших газарт хайртай.
9 Сэтгэлийг минь

 нүгэлтнүүдтэй хамт,
Амийг минь цус урсгагчидтай

хамт бүү аваач!
10 Тэдний гарт булай үйлдлүүд

 буй агаад
Баруун гар нь хахуулиар дүүрэн.
11 Харин би үнэнчээрээ явна.
Намайг аварч,

 намайг нигүүлсээч!
12 Хөл минь тэгш газарт зогсном
Цугларалтуудад би

 ЭЗЭНийг ерөөнөм.