ДУУЛАЛ 92

Бурханы энэрэлд талархахуй
Дуулал. Амралтын өдөрт зориулсан дуу.

92 1 Аяа Хамгийн Дээд Нэгэн,
ЭЗЭНд талархлыг өргөн
Таны нэрд магтан дуулах нь сайн.
2 Өглөө Таны хайр энэрлийг,
Шөнөөр Таны үнэнийг
3 Арван утаст ятга болон босоо

 ятгаар,
Ятгын ая дуугаар тунхаглах нь

 сайн.
4 Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ
Намайг баярлуулсан бөгөөд
Би Таны гарын бүтээлүүдийг
Баясгалантайгаар дуулна.
5 Аяа ЭЗЭН, Таны үйлс

 хичнээн аугаа вэ!
Таны бодлууд гүн гүнзгий юм.
6 Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй,
Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.
7 Гэм буруутан өвс шиг соёолж,
Ёс бусыг үйлдэгчид

 бүгд цэцэглэх нь
Тэд мөнхөд устгагдахын

 тулд ажгуу.
8 Харин ЭЗЭН Та мөнхөд
Эрхэм дээд билээ.
9 Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны

 дайснууд,
Учир нь үзтүгэй, Таны дайснууд

 сөнөнө.
Ёс бусыг үйлдэгчид
Бүгд тараагдах болно.
10 Харин Та эврийг минь
Зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.
Та над дээр шинэхэн тос цутгасан.
11 Нүд минь миний дайснуудын

 уналыг харж,
Чих минь миний эсрэг мууг

 үйлдэгчдийн сүйрлийг

 сонсдог.
12 Зөвт хүн далдуу мод шиг

 цэцэглэж,
Ливан дахь хуш мод шиг ургана.
13 ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж
Бурханы маань хүрээнүүдэд

 тэд цэцэглэнэ.
14 Тэд хөгширсөн ч жимс гаргана.
Тэд шүүслэг ба ногоон байна.
15 Энэ нь ЭЗЭН чигч шударга

 гэдгийг
тунхаглахын тулд юм.

Тэр хад минь бөгөөд
Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.