ДУУЛАЛ 114

Гэтлэлийн үеийн гайхамшиг

114 1 Израиль нь Египетээс,
Иаковын гэр нь харь хэлтэй
хүмүүсийн дундаас гарахад
2 Иуда нь Түүний ариун газар,
Израиль нь Түүний

 эзэмшил байжээ.
3 Тэнгис хараад зугтсан.
Иордан ч ухран буцсан.
4 Уулс хуц мэт
Толгод хонины хурга мэт

 цовхчсон.
5 Тэнгис ээ, юунд чи зугтав аа?
Иордан аа, юунд чи ухрав аа?
6 Уулс аа, юунд та нар хуц мэт,
Толгод оо, юунд хурга мэт

 цовхчив оо?
7 Дэлхий, Эзэний өмнө,
Иаковын Бурханы өмнө доргигтун.
8 Тэрээр хадыг усан цөөрөм,
Цахиур чулууг ундарга ус

 болгосон.