ДУУЛАЛ 16

Итгэлийн дуу ба Бурханы хамгаалалт
Давидын миктам.

16 1 Намайг хамгаалаач Бурхан,
Учир нь Таны дотор би хоргоддог.
2 Би ЭЗЭНд “Та миний Эзэн
Танаас өөр сайн сайхан гэж

 надад үгүй” гэж хэлэв.
3 Газар дэлхийд байгаа

 ариун хүмүүсийн тухайд
Тэд гойд сайн бөгөөд
Бүх баяр жаргал минь тэдэнд

 байдаг.
4 Өөр юмс шүтэгсдийн

 үйл лай үржинэ.
Ундаан өргөлийг нь цусаар би

 өргөхгүй,
Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй.
5 ЭЗЭН миний өвийн ба
Аяганы минь хувь юм.
Та хувь ногдлыг минь тэтгэнэм.
6 Надад тааламжтай газарт

 зураасуудыг татжээ.
Өв минь наддаа үнэхээр сайхан
7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би

 магтму
Шөнөөр ч оюун бодол минь

 намайг сургаму.
8 ЭЗЭН өмнө минь үргэлж байсан.
Тэр миний баруун талд байдаг

 учраас
Би ганхахгүй.
9 Тиймээс зүрх минь баярлаж,
Алдар минь баясна.
Бие махбод минь ч
Аюулгүй оршино.
10 Учир нь Та намайг
Үхэгсдийн оронд орхихгүй
Ариун Нэгэндээ нүх үзүүлэхгүй.
11 Өөрт минь Та

 амийн замыг таниулна
Өөрийн тань оршихуйд л

 баяр хөөр дүүрэн
Таны баруун мутарт
Баяр жаргал үүрд байдаг.