ДУУЛАЛ 118

Ялалтын дуу

118 1 ЭЗЭНд талархал өргө.
Тэрээр сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 Израилиар
“Түүний хайр энэрэл мөнхийнх”

 гэж хэлүүл.
3 Аароны гэрээр,
“Түүний хайр энэрэл мөнхийнх”

 гэж хэлүүл.
4 ЭЗЭНээс эмээгчдээр,
“Түүний хайр энэрэл мөнхийнх”

 гэж хэлүүл.
5 Зовол хавчил дундаас
ЭЗЭНд би хашхирав.
Зоо тэнүүн газраар
ЭЗЭН надад хариулав.
6 ЭЗЭН миний талд, би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
7 ЭЗЭН надад туслагчдын дунд

байна.
Тиймээс намайг

 үзэн ядагсад уруу
би харах болно.
8 Хүнд итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
9 Ноёдод итгэхээс
ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.
10 Бүх үндэстэн намайг бүсэлжээ.
ЭЗЭНий нэрээр би

 тэднийг тас цохино.
11 Тэд намайг хүрээлжээ,
Тийм ээ, намайг хүрээлжээ.
ЭЗЭНий нэрээр  тэднийг тас цохино.
12 Тэд намайг

 зөгийнүүд мэт хүрээлэв.
Өргөст бутны дундах

 гал мэт тэд унтарчээ.
ЭЗЭНий нэрээр би

 тэднийг тас цохино.
13 Та нар намайг унагахаар

 хүчээр түлхсэн боловч
ЭЗЭН надад тусалжээ.
14 ЭЗЭН миний хүч ба миний дуу,
Тэр миний аврал болсон.
15 Зөвтүүдийн майханд уухайн

 чимээ хийгээд аврал байна.
ЭЗЭНий баруун мутар

 эрэлхэгээр үйлддэг.
16 ЭЗЭНий баруун мутар

 өргөгдсөн байна.
ЭЗЭНий баруун мутар

 эрэлхэгээр үйлддэг.
17 Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд
ЭЗЭНий үйлсийг

 тунхаглах болно.
18 ЭЗЭН намайг гэсгээн гэсгээв.
Гэлээ ч үхэлд хүргээгүй.
19 Надад зөвтийн үүд хаалгыг

 нээгээч.

Би түүгээр орж, би ЭЗЭНд

талархал өргөнө.
20 ЭЗЭНий үүд хаалга энэ юм.
Зөвт нэгэн түүгээр орно.
21 Та надад хариулж,
Аврал минь болсон учраас
Би Танд талархана.
22 Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов.
23 Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай.
24 Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр
Үүнд хөгжилдөн баярлацгаая.
25 Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач.
Аяа ЭЗЭН, гуйж байна,

амжилтыг соёрхооч!
26 ЭЗЭНий нэрээр Ирэгч нь

ерөөлтэй еэ!
Бид ЭЗЭНий өргөөнөөс

чамайг ерөөлөө.
27 ЭЗЭН бол Бурхан бөгөөд

бидэнд гэрлийг өгсөн.
Тахилын ширээний эврэнд
тахилыг уяагаар холбогтун.
28 Та миний Бурхан, би Танд

талархал өргөе.
Бурхан минь, би

Таныг өргөмжилье.
29 ЭЗЭНд талархал өргө
Тэрээр сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.