ДУУЛАЛ 105

ЭЗЭНий итгэмж ба Израиль

105 1 Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн
Алдар нэрийг нь дуудан
Ард түмний дунд үйлсийг нь

 мэдүүлэгтүн.
2 Түүнд дуулж, Түүнд магтуу дууг

 дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудыг

 яригтун.
3 Түүний ариун нэрд алдар байг.
ЭЗЭНийг эрэлхийлэгчийн

 зүрх баясах болтугай.
4 ЭЗЭНийг хийгээд
Түүний хүч чадлыг

 эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг

 үргэлж хайгтун.
5 ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт

   үйлсийг,
Түүний тэмдгүүд болон
Түүний амнаас гарах

 шүүлтүүдийг санагтун.
6 Түүний зарц Абрахамын үр удам,
Түүний сонгосон хүмүүс,

 Иаковын хөвгүүд ээ!
7 Тэр бидний Бурхан ЭЗЭН.
Түүний шүүлтүүд

 бүх дэлхийд байна.
8 Мянга мянган үеийнхэнд
Тушаасан үг, гэрээгээ
Тэрээр мөнхөд санадаг.
9 Абрахамтай тогтоосон гэрээ,
Исаакт өгсөн амлалтаа
10 Иаковт зарлиг,
Израильд мөнхийн гэрээ болгож

 баталсан юм.
11 Ингэхдээ “Би та нарт

 Канаан нутгийг
Өв залгамжлалын чинь хувь

 болгон өгнө”

 гэж айлдсан билээ.
12 Тэгэхэд тэд тоогоор цөөн,

 дорой бөгөөд
Тэнд харь хүмүүс байсан.
13 Тэд нэг үндэстнээс

 нөгөө үндэстэн уруу,
Нэг хаанчлалаас нөгөө ард түмэн

 уруу тэнүүчилсэн.
14 Тэднийг дарлахыг Тэрээр

 хэнд ч үл зөвшөөрч,
Тэдний төлөө хаадыг зэмлэсэн.
15 “Миний тослогдсон хүмүүст

 бүү хүр,

Эш үзүүлэгчдэд минь хор хөнөөл

бүү учруул” гэсэн.

16 Түүнчлэн тэр нутагт

 өлсгөлөнг дуудан ирүүлж,
Талх тарианы иш бүрийг

 Тэр хугалсан.
17 Үүнээс өмнө Тэрээр

 нэг хүнийг буюу
Боол болон худалдагдсан  илгээсэн.
18 Хөлийг нь тэд дөнгөнд оруулж,
Өөрийг нь төмрөөр гинжилсэн.
19 Түүний үгс биелэгдэх хүртэл

 тийм байсан.
ЭЗЭНий үг түүнийг шалгасан.
20 Хаан илгээж, түүнийг суллаж,
Үндэстнүүдийн захирагчдыг явуулж

 түүнийг сул тавьсан.
21 Тэр түүнийг гэрийн эзнээ,
Бүх эзэмшлийн

 захирагчаа болгосон нь
22 Сэтгэлд нийцсэнээрээ

 ноёдыг хянахын тулд,
Ахмадуудаа ухааруулахын

 тулд болой.
23 Израиль ч бас Египетэд ирж,
Иаков, Хамын нутагт түр суусан.
24 Ард түмнээ өнөр өтгөн болгож,
Тэднийг өстнүүдээс нь илүү

 хүчирхэгжүүлсэн, Тэр.
25 Өөрийнх нь хүмүүсийг үзэн

 ядахаар
Зарц нарыг нь залилахаар тэр

 тэдний зүрхийг эргүүлсэн.
26 Тэрээр зарц Мосегээ,
Өөрийн сонгосон Аароныг

 илгээсэн.
27 Хүмүүсийн дунд Түүний тэмдэг

 болох үйлсийг,
Хамын нутагт гайхамшгуудыг

 үйлдсэн
28 Тэрээр харанхуйг илгээж,

 харанхуй болгосон бөгөөд
Үгсэд нь тэд тэрсэлсэнгүй.
29 Усыг нь цус болгон хувиргаж,
Загасыг нь Тэр үхүүлсэн.
30 Тэдний нутаг
Хааных нь ордон ч хүртэл
мэлхийгээр дүүрсэн.
31 Түүнийг айлдсанд бөөн ялаа,
Бүх нутаг дэвсгэрт нь дэлэнч орж

 ирсэн.
32 Тэр тэдэнд борооны оронд

 мөндрийг,
Тэдний нутагт галтай дөлийг

 өгсөн.
33 Бас усан үзмийн модод,

 инжир моддыг нь
Тэрээр хуга цохиж,
Нутаг хязгаарынх нь

 моддыг цавчсан.
34 Түүнийг айлдсанд царцаа,
Тоо томшгүй олон дэвхрэг ирж,
35 Нутгийнх нь бүх өвсийг,
Газрынх нь үр жимсийг

 идэж цөлмөсөн.
36 Нутгийнх нь бүх ууган хөвгүүдийг,
Тэдний хүчний

 анхны үр жимсийг
Тэрээр цохин унагаасан.

37 тэгээд тэднийг мөнгө ба алттай

 гаргасан бөгөөд

Овгуудынх нь дотор

 дорой хэн ч байгаагүй.
38 Тэднийг гарч явахад

 Египет баярласан.
Учир нь тэднээс айх айдаст

 тэд автсан.
39 Тэрээр хөшиг болгон үүлсийг,
Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр

 галыг дэлгэсэн.
40 Гуйсанд Тэрээр бөднө шувууг

 авчирч,
Тэнгэрийн талхаар

 тэднийг хангасан.
41 Тэрээр хадыг нээсэнд

 ус олгойдон гарч,
Хуурай газруудаар гол мэт

 урссан.
42 Учир нь Тэрээр ариун үгээ,
Өөрийн зарц Абрахамыг

 дурсан санасан.
43 Ард түмнээ баяр хөөртэй нь,
Сонгосон хүмүүсээ

 баярын уухайтай нь
Тэр гарган авчирсан.
44 Бас тэдэнд

 нутгийг өгч,
Улсуудын хөдөлмөрийг

 тэдэнд эзэмшүүлсэн нь
45 Тэднээр зарлигуудаа сахиулж,
Хуулиудаа мөрдүүлэхийн тулд

 байв.
ЭЗЭНийг магтагтун.