ДУУЛАЛ 74

Үндэстнээрээ тохуурхагдах үеийн гуйлт
Асафын маскил.

74 1 Бурхан, яагаад Та үүрд орхисон

 бэ?
Яагаад Таны уур
Бэлчээрийнхээ хонин сүргийн

 эсрэг уугина вэ?
2 Эрт үеэс арилжин авч,
Өвийнхөө овог болгохоор зольсон
Хотол түмнийг хийгээд оршин

 суусан газраа,
Энэ Сион уулыг ч Та санаач.
3 Алхаагаа чиглүүлээч
Үүрдийн балгас уруу

Ариун газар доторх бүхнийг
Өстнүүд бусниулсан байна.
4 Өстнүүд тань уулзалтын майханд

турхирчээ.
Өөрсдийнхөө тугийг тэд
Тэмдэг болгон босгожээ.
5 Хэн нэгэн хүн ой модонд
Сүхээ өргөсөн юм шиг харагдана.
6 Түүн дээрх бүх сийлбэрийг
Тэд сүх, лантуугаар хэмхэлж

байна.
7 Таны ариун газрын зүг
Галыг тэд илгээв,
Нэр тань оршдог газрыг
Тэд бузарлав.
8 “Тэднийг бүрэн устгацгаая” гэж
Тэд зүрхэндээ хэлэв.
Нутаг дахь, Бурханы уулзалтын

майхныг
Бүгдийг нь тэд шатаав.
9 Тэмдгүүдээ бид эс харж байна,
Эш үзүүлэгч ч алга бөгөөд
Хэр удахыг мэдэх хүн ч дунд

маань алга.
10 Бурхан, өстөн хэдий болтол

тохуурхах вэ?
Нэрийг тань дайсан мөнхөд

хараан зүхэх гэж үү?
11 Юунд Та мутраа, баруун мутраа

татна вэ?

Өвөр дотроосоо тэднийг устгаач!
12 Бурхан эртнээс миний Хаан

 бөгөөд
Тэрээр дэлхийн дунд
Авралыг гүйцэлдүүлдэг.
13 Хүчээрээ далайг хувааж,
Усан доторх луунуудын
Толгойг Та бяцалсан.
14 Левиатаны толгойнуудыг няц

 дарж,
Түүнийг цөлийн амьтдад хүнс

 болгон
Та өгсөн.
15 Горхи ба булгийг таслаж
Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.
16 Өдөр Таных, шөнө ч бас Таных,
Гэрэлтүүлэгч хийгээд нарыг
Та бэлтгэсэн.
17 Дэлхийн бүх хил хязгаарыг
Та тогтоосон.
Зун хийгээд өвлийг
Та буй болгосон.
18 ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж,
Мунхаг хүмүүс нэрийг тань
Үл тоомсорлон зүхсэнийг санаач.
19 Тагтааныхаа амийг
Зэрлэг амьтдад бүү өгөөч.
Зүдэрсэн нэгнийхээ амийг
Үүрд бүү мартаач.
20 Гэрээг эргэн хараач.
Учир нь дэлхийн харанхуй

 газрууд нь
Хүчирхийлэгчдийн сууцаар

 дүүрчээ.
21 Хэлмэгдэгчийг ичгүүрээр бүү

 буцаагаач.
Зүдрэгсэд ба гачигдагсдаар
Нэрээ магтуулаач.
22 Бурхан, босож хэргээ өмгөөлөөч.
Мунхаг нэгэн өдөр бүр Таныг
Хэрхэн тохуурхаж буйг санаач.
23 Өстнүүдийнхээ дууг бүү мартаач.
Таны эсрэг босогчдын
Чимээ шуугиан үргэлж нэмэгдсээр байна.