ДУУЛАЛ 82

Шударгыг хүсэмжилсэн гуйлт
Асафын дуулал.

82 1 Тэнгэрлэг чуулалд Бурхан

байраа эзэлж,
Тэрээр бурхдын дунд шүүж

 байна.
2 Хэдий болтол та нар

 шударга бусаар шүүж,
Буруутад нүүр тал засна вэ?                                                                                Села
3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг

 өмгөөл,
Зовогсод хийгээд гачигдагсдыг

 зөвтгө.
4 Дорой болон гачигдагсдыг авар.
Тэднийг буруутны гараас чөлөөл.
5 Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй
Харанхуйд явцгаадаг, тэд.
Дэлхийн бүх үндэс сууриуд

 ганхжээ.
6 Би “Бурхад билээ, та нар.
Бүгд Хамгийн Дээдийн

 хөвгүүд юм.
7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж,
Ноёдын нэгтэй шиг унах болно”

 гэв.
8 Бурхан, босоод дэлхийг шүүгээч!
Учир нь бүх үндэстнийг

 эзэмшигч нь Та юм.