Эш үзүүлэгч Зефаниа нь МЭӨ 7-р зууны сүүл үе буюу МЭӨ 621 онд Иосиа хааны хийсэн шашны шинэчлэлээс 10-аад жилийн өмнө номлож байсан хүн юм. Иудаг өөр шүтээнд мөргөх үед ирэх шийтгэл, сүйрлийн өдөр ба айсуй мөхлийн тухай танил сэдвүүдийг энэ номд хөндсөн байдаг. ЭЗЭН, бусад үндэстнийг ч мөн шийтгэх бөгөөд хэдийгээр Иерусалим сүйрсэн ч нэгэн цагт тэнд амьдрах зөвт даруу хүмүүс энэ хотыг сэргээнэ гэдгийг мөн илчилжээ.

1 Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.

Иуда дээр буух шүүлт

 “Би газрын гадаргаас бүх зүйлийг

 бүрэн арчих болно” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Би хүн ба амьтныг бүрэн арчих

 болно.

Би тэнгэрийн шувуудыг, далайн

 загаснуудыг,

Балгаснуудыг бурууттай нь

хамт

бүрэн арчих болно.

Би газрын гадаргаас

 хүнийг таслах болно гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Тиймээс Би Өөрийн мутрыг

 Иудагийн эсрэг болон

Иерусалимын бүх оршин

 суугчдын эсрэг сунгана.

Би Баалын үлдэгдлийг

 мөн шүтээний тахилч нарын

 нэрсийг

Тахилч нартай хамт энэ газраас

 таслах болно.

Байшингийн дээвэр дээр

 тэнгэрийн эрхэст мөргөгсөд,

Доош мэхийж ЭЗЭНд

 тангарагладаг ч

Милкомоор бас тангараглагсад,

ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан

ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс

 асуугаагүй хүмүүсийг

Би таслах болно.

Эзэн БУРХАНы өмнө чимээгүй

 бай!

Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон

 байна.

Учир нь ЭЗЭН тахилыг

 бэлтгэсэн,

Тэр Өөрийн зочдоо ариусгасан.

Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр

 ирэхэд

Би хааны хөвгүүд болох

 жононгуудыг,

Харийн хувцсаар өөрсдийгөө

 хувцасласан

Бүх хүнийг шийтгэх болно.

Сүмийн босгон дээр дэвхэцдэг

 бүх хүмүүсийг болон

Эзнийхээ гэрийг хүчирхийлэл,

 худал хуурмагаар дүүргэдэг

 хүмүүсийг

Би тэр өдөр шийтгэх болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэр өдөр

 Загасны гулдан хаалганаас

 хашхирах дуу,

Хоёрдугаар дүүргээс гашуудал,

Толгодоос чанга нижигнээн

 сонсогдох болно.

11 Худалдааны дүүрэгт оршин

 суугчид аа,

 гашуудагтун.

Учир нь Канааны бүх хүн

 чимээгүй болгогдоно.

Бидний мөнгийг жинлэгсэд бүгд

 таслагдах болно.

12 Тэр цагт Би дэнлүүнүүдээр

 Иерусалимыг нэгжин,

Сүнсээр царцанги хүмүүсийг

 шийтгэх болно.

Тэд өөрсдийнхөө зүрхэнд

«ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй»

 гэдэг.

13 Цаашилбал, тэдний баялаг нь олз

 болж,

Тэдний байшингууд эзгүйрнэ.

Тийм ээ, тэд байшингууд барих

 боловч

тэндээ амьдрахгүй,

Усан үзмийн талбай байгуулах

 боловч

дарснаасаа уухгүй.

ЭЗЭНий агуу өдөр

14 ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.

Ойрхон бөгөөд маш шуурхай ирж

 байна.

ЭЗЭНий өдөр, сонс!

Тэнд дайчин нь цурхиран уйлж

 байна.

15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр,

Шаналан, шахааны өдөр,

Эвдрэл, эзгүйрлийн өдөр,

Түнэр харанхуйн өдөр,

Үүлс, өтгөн харанхуйн өдөр,

16 Бүрээ, дайтах уухайн өдөр юм.

Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг

Өндөр булант цамхгуудын эсрэг

 өдөр юм.

17 Би хүмүүст зовлон авчирна.

Ингэснээр тэд сохор хүн шиг

 алхана.

Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл

 үйлджээ.

Тэдний цус нь шороо мэт,

Бие цогцос нь хоргол мэт асгагдах

 болно.

18 ЭЗЭНий хилэнгийн өдөр

Алт мөнгө нь тэднийг чөлөөлж

 чадахгүй.

Түүний хардалтын галд

Бүх дэлхий цөлмөгдөх

 болно.

Учир нь дэлхийн бүх

 оршин суугчдын

 бүрэн төгсгөлийг,

Үнэхээр сүрдмээр төгсгөлийг

Тэр хийх болно.