ДУУЛАЛ 78

Бурханы сэтгэл ба

Израилийн умартал

Асафын маскил.

78 1 Хүмүүс минь ээ,

хуулийг минь сонс.
Амны минь үгэнд чих тавигтун.
2 Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ,
Эртний таавар үгсийг би хэлнэ.
3 Тэдгээрийг бид сонссон, мэдсэн

бөгөөд
Эцэг өвгөд маань ч бидэнд

хэлж өгсөн.
4 Тэдгээрийг хүүхдүүдээс нь

бид нуухгүй.
Харин ирэх үеийнхэнд

ЭЗЭНий магтаалыг,
Түүний хүч чадал
Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь

тунхаглан ярина.
5 Учир нь Тэрээр Иаковын дотор

гэрчлэлийг тавьж,
Израилийн дотор хуулийг

тогтоосон.
Тэдгээрийг үр хүүхдүүддээ

мэдүүлэхийг
Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан.
6 Энэ нь ирэх үеийнхэн,
Хойшид төрөх хүүхдүүд

мэдээсэй гэсэндээ
Мөн босож, өөрсдийн хүүхдүүдэд
Тунхаглан ярихын тулд буюу.
7 Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,
Бурханы ажлуудыг үл мартаж,
Харин тушаалуудыг нь сахихын

тулд юм.
8 Түүнчлэн эцэг өвгөд шигээ
Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй,
Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй

үеийнхэн
болохгүйн тулд юм.
9 Нум сумаар зэвсэглэсэн

харваачид,
Ефраимын хөвгүүд

тулалдааны өдөр ухарсан.
10 Бурханы гэрээг тэд

сахин биелүүлээгүй,
Хуулиар нь алхахаас ч татгалзсан.
11 Түүний үйлсийг болоод
Өөрсдөд нь үзүүлсэн

гайхамшгуудыг тэд мартсан.
12 Тэрээр Египет нутагт,
Зоаны хээр талд
Эцэг өвгөдийнх нь өмнө
Гайхамшгуудыг үйлдсэн билээ.
13 Далайг хувааж, тэднийг дундуур

нь гатлуулж,
Их усыг ч овоо мэт

Тэр зогсоосон.
14 Тэднийг өдөр үүлээр,
Шөнөжин галын гэрлээр
Тэр удирдсан.
15 Цөлд хад чулуунуудыг

 Тэр хагалан
Оёоргүй гүнийх мэт арвин их усыг

тэдэнд уулгасан.
16 Бас хаднаас урсгал ус гаргаж,
Усыг гол мөрөн шиг урсгасан.
17 Гэсэн ч тэд Түүний эсрэг
Ахин дахин нүгэл үйлдэж,
Цөлд Хамгийн Дээд Нэгэний

эсрэг тэрсэлсэн.
18 Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар
Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон.
19 Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ
“Бурхан цөлд ширээ засаж чадах

уу?
20 Харагтун, Тэрээр ус урстал

хадыг цохиж,
Голыг цутгасан хэдий ч
Талх өгч бас чадах болов  уу?
Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж

өгнө гэж үү?” хэмээсэн.
21 Тиймээс ЭЗЭН сонсож,

хилэгнэсэн.
Иаковын эсрэг галыг ноцоож,
Израилийн эсрэг уурыг

нэмэгдүүлсэн.
22 Учир нь тэд Бурханд үл итгэсэн,
Авралд нь ч эс найдсан.
23 Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр

тушаан
Тэнгэрийн хаалгуудыг ч

онгойлгосон.
24 Тэдэнд идүүлэх маннагаар
Дээрээс нь бороо оруулан
Тэр тэдэнд тэнгэрийн тариаг

өгсөн.
25 Тэнгэрэлч нарын талхыг хүн

идсэн.
Тэдэнд хүнсийг

Тэрээр бялхам ихээр илгээсэн.
26 Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,
Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.
27 Тэдэн дээр махыг тоос шороо

 мэт,
Шувуудыг далайн элс мэт Тэр

 буулгасан.
28 Хуарангийнх нь дунд,
Суудаг газрынх нь эргэн тойронд

 унагаасан.

 29 Тэр тэдэнд шунан хүссэнийг нь

өгсөн тул
Ийнхүү тэд идэж, сайн

 цадацгаасан.
30 Харин шунал хүсэл нь эс

 хангагдсан.
Хоол нь тэдний аманд байх зуур л
31 Бурханы уур хилэн тэдний дээр

 ирж,
Тэднээс хамгийн тарганыг нь

 алсан бөгөөд
Израилийн шилдэг эрчүүдийг

 цохиж унагасан.
32 Ийм боловч тэд нүгэл үйлдсээр,
Гайхамшгуудад нь эс итгэсэн.
33 Тиймээс Тэрээр

 өдөр хоногуудыг нь утгагүй

 хоосноор,
Он жилүүдийг нь гэнэтийн

 аймшгаар дуусгасан.
34 Өөрсдийг нь алах цагт тэд

 Түүнийг хайж,
Түүнийг дахин чин сэтгэлээс

 хайсан.
35 Бурхан тэдний хад байсныг,
Хамгийн Дээд Бурхан

 тэдний Аврагч байсныг
Тэд санадаг байсан.
36 Харин тэд амаараа Түүнд бялдуучилж,
Хэлээрээ Түүнд худал ярьсан.
37 Учир нь тэдний зүрх Түүнд

 шударга бус,

Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.
38 Харин Тэр өршөөнгүй байж
Хилэнц нүглийг уучилж,

 эс устгасан.
Уураа олонтаа эргүүлэн авч,
Бүхий л хилэнгээ

 Тэр эс хөдөлгөсөн.
39 Учир нь тэд махбод төдий,
Нэг өнгөрөөд эргэн ирдэггүй

 салхи болохыг нь
Тэрээр санасан билээ.
40 Цөлд Түүнтэй тэд

 хичнээн их тэрсэлж,
Зэлүүд талд Түүнийг

 хичнээн их гашуудуулсан бэ!
41 Дахин дахин Бурханыг сорьж,
Израилийн Ариун Нэгэнийг тэд

 өвтгөсөн.
42 Түүний мутрыг,
Өөрсдийг нь өстнөөс аварсан

 өдрийг нь ч тэд санаагүй.
43 Тэр тэмдгүүдээ Египетэд,
Гайхамшгуудаа Зоаны хээр талд

 хэрхэн харуулж,
44 Тэдний гол мөрнүүдийг,
Усны урсгалуудыг
хэрхэн цус болгон хувиргаж,
Тэднийг ууж чадахгүй болгосныг

 ч эс санасан.
45 Тэднийг залгисан бөөн ялааг
Мөн тэднийг устгасан

 мэлхийнүүдийг
Тэрээр дунд нь илгээсэн.
46 Бас үр тариаг нь төөлүүр хорхойд,
Хүч хөдөлмөрийг нь царцаанд Тэр

 өгсөн.
47 Усан үзмийн моддыг нь мөндөрт,
Ялам моддыг нь хяруунд Тэр

 цохиулсан.
48 Бас мал сүргийг нь мөндөрт,
Хонин сүргийг нь аянганд Тэр

 ниргүүлсэн,
49 Гай зовлонгийн тэнгэрэлч нар

 дээр
Шатаж буй уур, хилэн, зэвүүцэл
Зовлон шаналанг Тэр илгээсэн,
50 Тэрээр хилэнгийнхээ замыг

 тэгшилсэн.
Сэтгэлийг нь үхлээс

 хэлтрүүлээгүй,
Амийг нь Тэрээр гай гамшигт

 тушаасан.
51 Египетийн бүх ууганыг,
Хамын майхан дахь чадлынх нь

 охийг цохисон.
52 Харин Өөрийн ард түмнийг
Хонь шиг хөтлөн гаргаж,
Хонин сүрэг мэт цөлд удирдсан.
53 Тэднийг айхгүй байхаар,

 аюулгүйгээр Тэр удирдсан.
Харин дайснууд нь далайн усанд

 автсан.
54 Ингээд Тэр тэднийг

 ариун нутаг дэвсгэртээ,
Баруун мутрынхаа арилжин авсан
Энэ ууланд авчирсан.
55 Бас үндэстнүүдийг өмнөөс нь

 хөөн зайлуулж,

Тэдэнд газрыг шавгаар

 хуваарилан
Израилийн овгуудыг Тэрээр
Өөр өөрсдийнх нь

 майхнуудад суулгасан.
56 Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг

сорин
Түүнтэй тэрсэлж,
Гэрчлэлүүдийг нь эс сахисан.
57 Харин урваж

 эцэг өвгөд шигээ мэхэлсэн.
Онигүй нум шиг

 тэд хазгай туссан.
58 Учир нь тэд мөргөлийн

 өндөрлөгүүдээрээ
Түүнийг уурлуулж,
Сийлмэл хөргүүдээрээ

 хардалтыг нь хөдөлгөсөн.
59 Бурхан сонсоод,

 уур хилэнгээр дүүрч,
Израилийг ихэд жигшсэн.
60 Ингээд Тэр Шило дахь асрыг,
Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,
61 Хүч чадалаа олзлолд,
Сүр жавхлангаа

 өстний гарт өгсөн.
62 Тэрээр ард түмнээ

 илдэнд тушааж,
Өөрийн өвд уурлан хилэгнэсэн.
63 Залуусыг нь гал залгиж,
Онгон охидод нь

 хуримын дуу үгүй болсон.
64 Тахилч нар нь илдэнд унаж,

 Бэлэвсэн эмэгтэйчүүд нь эс гашуудсан.
65 Дараа нь Эзэн нойрноос мэт,
Дарсанд согтууран агсганагч
дайчин мэт сэржээ.
66 Өстнүүдээ араас нь цох

 иж,
Үүрдийн шившигт

 тэднийг Тэр оруулсан,
67 Тэрээр Ефраимын овгийг

сонголгүй
Иосефын майхныг хаясан.
68 Харин Иуда овгийг,
Өөрийн хайрласан Сион уулыг

 сонгосон.
69 Ариун газраа тэнгэр мэт,
Мөнхөд тогтоосон газар шиг
Тэр барьж босгосон.
70 Бас зарц Давидыгаа сонгон
Хонины хашаанаас авсан, Тэр.
71 Хургатай хоньдыг

 даган явахаас болиулан
Өөрийн ард түмэн Иаковыг,
Өөрийн өв Израилийг

 хариулуулахаар түүнийг Тэр

 авчирсан.
72 Ингээд Давид тэднийг

 үнэнч сэтгэлээр хариулж,
Гарынхаа ураар удирдсан.