ДӨРӨВДҮГЭЭР НОМ
(Дуулал 90–106)

ДУУЛАЛ 90

Бурхан үүрд, хүмүүн зуурд
Бурханы хүн Мосегийн залбирал.

90 1 Аяа Эзэн, Та үеийн үед бидний
Орших газар байсан билээ.
2 Уулс бий болохоос ч өмнө,
Таныг дэлхий ба ертөнцийг

 төрүүлэхээс ч өмнө,
Үүрдээс үүрд мөнх хүртэл
Та Бурхан.
3 Та хүнийг тоос шороонд нь

 буцаан
Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ,

 буцагтун” хэмээнэ.
4 Учир нь Таны мэлмийд

 мянган жил бол
Өнгөрөн одож буй

 өчигдөр мэт эсвэл
Шөнийн манаа адил буюу.
5 Та тэднийг үерийн ус шиг

 хамсан бөгөөд
Тэд нойронд автжээ
Өглөөд тэд шинээр соёолон буй

 өвс мэт болой.
6 Өглөө тэр нь цэцэглэж, соёолно.
Үдэш нь тэр хагдран хатна.
7 Учир нь бид Таны хилэнгээр

 шатаагдаж,
Таны ууранд бид

 мэгдэн сандарсан.
8 Та хилэнцийг маань өмнөө,
Нууцыг маань оршихуйнхаа

 гэрэлд байрлуулсан.
9 Учир нь хамаг өдрүүд маань
Таны хилэнгийн дунд өнгөрсөн
Бид санаа алдах мэт

 он жилүүдээ дуусгасан.
10 Амьдралын маань өдөр хоногууд

 далан жил юм.
Хүч чадалтай байх аваас

 наян жил боловч
Тэдгээрийн оргил нь зүдүүр,

 уй гашууд өнгөрдөг.
Учир нь энэ нь ч өнгөрч,
Бид нисэн оддог.
11 Таны уурын хүч чадлыг болон
Танаас эмээх хэр хэмжээгээр
Таны хилэнг хэн ойлгодог вэ?
12 Иймээс бид мэргэн зүрх

 олж авахын тулд
Өдрүүдээ тоолохыг бидэнд

 зааж өгөөч!
13 Аяа ЭЗЭН, буцаж ирээч
Хэдий болтол вэ?
Зарц нараа өрөвдөөч!
14 Өглөөд биднийг хайр энэрлээрээ

 хангаач!
Бид баясгалантайгаар дуулж,
Бүхий л өдрүүддээ баярлана.
15 Биднийг зүдрээсэн

 өдрийнхөө тоогоор,
Муугаа үзсэн жилүүдийн маань

 тоогоор
Биднийг баярлуулаач!
16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,
Сүр жавхлангаа хүүхдүүдэд нь

 үзүүлээч!
17 Бурхан Эзэний маань ивээл
Бидэн дээр байх болтугай!
Бидний гарын үйлсийг
Бидний төлөө бат тогтоогооч!
Тийм ээ, гарын маань үйлсийг
бат тогтоогооч!