ДУУЛАЛ 60 

Ялалтын төлөөх залбирал
Удирдаачид: Шушан Едутын дагуу.

Арам-нахараим болон Арам-зоба

нартай Давид тэмцэлдэх үед

Иоаб буцан ирж, Давст хөндийд

Едомын арван хоёр мянган

хүнийг устгасан үеийн, сургахад

зориулсан Давидын миктам.

60 1 Бурхан, Та биднээс татгалзсан.
Та биднийг няцалсан
Та уурлан хилэгнэсэн.
Бидэн уруу эргэн хараач.
2 Та газрыг доргиож хагалсан.
Газар хөдөлж байгаа тул
Цөмөрхийг нь нийлүүлээч.
3 Та ард түмэндээ
Бэрх хэцүүг үзүүлсэн.
Гуйвуулдаг дарсыг
Бидэнд Та өгсөн.
4 Үнэний төлөө өргүүлэхээр
Өөрөөс тань эмээдэг хүмүүст
Тугийг Та өгсөн.                                                 Села
5 Таны хайртууд
Чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч,
Бидэнд хариулаач.
6 Бурхан ариун газартааe айлдахдаа
“Би ихэд баярлана,
Би Шехемийг хувааж,
Суккотын хөндийг хэмжинэ.

 7 Гилеад Минийх, Манассе ч

 Минийх.
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.
8 Моаб Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би
Ялгууснаар хашхирна” гэв.
9 Хэн намайг бэхлэгдсэн хотод

 авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?
10 Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан бус уу?
Өө, Бурхан, Та
Манай цэрэгтэй хамт давшихгүй

 гэж үү?
11 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
12 Бурхантай хамт бид зоригтой

 байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь
Тэр билээ.