ДУУЛАЛ 8

Тэнгэрлэг суу ба хүмүүн зиндаа
Удирдаачид.

Давидын дуулал, гит дээр.

8 1 ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд
Юутай суу алдартай вэ!
Та цог жавхлангаа
тэнгэрсийн дээгүүр

 байрлуулсан билээ.
2 Өстнүүдээсээ болж
Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар
Хүч чадлыг Та бататгасан нь
Дайсан ба хонзогногчийг
Дуугүй байлгахын тулд болой.
3 Таны мутрын бүтээл тэнгэрсийг,
Таны цогцлоон байгуулсан сар,

 оддыг
Би тунгаан бодму.
4 Хүн гэгч юу болоод
Та түүнд санаа тавьж,
Хүмүүн гэгч юу болоод
Та түүнийг анхаарна вэ?
5 Та түүнийг Бурханаас

 арай доохно болгожээ,
Алдар хүндийн титмийг

 түүнд өмсгөжээ.
6 Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг

 захируулдаг.
Та бүх юмсыг түүний

 хөл дор тавьсан нь
7 Хонь үхэр бүгд,
Мөн хээрийн араатан амьтад,
8 Тэнгэрийн шувууд болон

 далайн загас
Усан замаар сэлэгч бүхэн юм.
9 ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд