ДУУЛАЛ 54 

Дэмжлэг эрсэн залбирал
Удирдаачид. Чавхдаст хөгжимд.

Зифчүүд Саулд “Давид бидний дунд

нуугджээ” гэх үеийн Давидын маскил.

54 1 Бурхан, Өөрийн нэрээр

 намайг аварч,

Хүч чадлаараа намайг

 нотолж өгөөч.
2 Бурхан, залбирлыг минь сонсооч.

Амны минь үгст чих тавиач.
3 Учир нь харь хүмүүс

 миний эсрэг боссон бөгөөд
Хэрцгий хүмүүс амийг минь эрж байна.
Тэд Бурханыг урдаа залдаггүй

 хүмүүс юм.                                                    Села
4 Харагтун, Бурхан миний туслагч
Эзэн бол амийг минь тэтгэгч
5 Тэрээр буцаана, дайснуудад минь

 ёрын мууг буцаана.
Үнэн дотроо тэднийг устгаач.
6 Би сайн дурын тахилыг

 Танд нядлан тахина.
ЭЗЭН, Таны нэр сайн учир
би магтана.
7 Тэр намайг зовлон шаналан

 бүгдээс аварсан бөгөөд
Би дайснуудаа нүдээрээ харсан.