ДУУЛАЛ 93

Бурханы аугаа удирдлага

93 1 ЭЗЭН захирдаг.
Тэрээр сүр жавхлангаар

 хувцасласан юм.
ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар

 хувцаслаж бүсэлсэн.
Үнэхээр дэлхий бат бэх
тогтсон бөгөөд ганхахгүй.
2 Сэнтий тань эрт дээр үеэс

 тогтжээ.
Та өнө мөнхөөс байсаар.
3 Аяа ЭЗЭН, их ус босон,
Их ус нүргээнээ өндөрсгөн
Их ус хүрхрээнээ өргөнө.
4 Их усны нүргээн шуугианаас,
Далайн хүчит давалгаануудаас ч
Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм
Аяа ЭЗЭН, ариун тань
Таны өргөөнд үүрд мөнхөд

 зохистой.