ДУУЛАЛ 101

Шударга ёсыг хүсэмжлэхүй
Давидын дуулал.

101 1 Хайр энэрэл ба үнэний тухай би

 дуулна,
Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
2 Би гэм зэмгүйн замаар явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч сэтгэлээр

 явах болно.
3 Би нүднийхээ өмнө
Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.
4 Зальхай зүрх надаас дайжин
Ёрын мууг би мэдэхгүй болно.
5 Хөршөө сэмхэн муулагчдыг

 би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй

 хэнийг ч би тэвчихгүй.
6 Өөртэйгөө хамт суулгахаар
Нүд минь энэ нутгийн

 үнэнч хүмүүсийг ажиглана.
Гэм зэмгүй замаар явагч нь
Надад үйлчилж болно.

7 Хууран мэхлэгч нэгэн
Гэрт минь эс сууна.
Худал яригч нь
Хараанд минь үл тогтоно.
8 Ёс бусыг үйлдэгч бүхнийг
ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн
Бүх буруутыг устгана.