ДУУЛАЛ 5

Дайснаасаа ангижрах

итгэлийн залбирал
Удирдаачид. Давидын дуулал лимбэнд.

5 1 ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолохыг минь анхаараач.
2 Хаан минь, Бурхан минь,
Хашхиран тусламж гуйхыг минь

 сонсооч,
Учир нь Тандаа би залбирнам.
3 ЭЗЭН, Өглөөд Та дуу хоолойг

 минь сонсоно.
Өглөөгүүр би Таны өмнө бараалхан,
хүсэн хүлээх болно.
4 Гэм бурууг Та үл таалдаг Бурхан

 тул
Муу муухай нь Тантай

 хамт эс оршино.
5 Сагсуурагчид мэлмийн тань

 өмнө үл зогсоно.

Ёс бусыг үйлдэгчдийг

 Та үзэн яддаг.
6 Та худал яригчдыг устгадаг.
Цус урсгагч, залилж мэхлэгчдийг
ЭЗЭН жигшдэг.
7 Харин би Таны бялхам хайр энэрлээр
Таны өргөөнд би орж,
Таны ариун сүмд
Таныг мэхийн хүндэтгэнэ.
8 ЭЗЭН, дайснуудын минь улмаас
Та намайг зөв шударгаараа хөтлөөч.
Миний өмнө замаа тэгшитгээч.
9 Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.
Тэдний зүрх сэтгэл нь хорлол
Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ зусарддаг юм.
10 Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Төлөвлөгөөнд нь тэднийг унагаач
Өөдөөс тань тэд тэрсэлдэг тул
Үй олон гэмт үйлдэлд нь
Тэднийг хөөн зайлуулаач
11 Харин Таны нөмөрт хоргодогч

 бүгд баяр хөөртэй байж,
Та хамгаалсан учир
Мөнхөд баярлан дуулаг.
Таны нэрийг хайрлагчид
Танд баясна.
12 Учир нь зөвт хүнийг ерөөдөг нь
ЭЗЭН, Та билээ.
Бамбайгаар халхлах мэт
Таалал тань түүнийг хүрээлнэ.