ДУУЛАЛ 145

Бурханы аугаа ба сайн сайхан
Давидын өргөсөн магтаал.

145 1 Аяа Хаан болох Бурхан минь,
Таныг би өргөмжилж,
Нэрийг тань үүрд мөнхөд магтана.
2 Өдөр бүр би Таныг магтаж,

Таны нэрээр үүрд мөнхөд

сайрхана.
3 ЭЗЭН аугаа бөгөөд
Машид ихээр магтууштай
Аугаа нь илрүүлшгүй.
4 Нэг үеийнхэн нөгөөдөө
Таны үйлсийг магтаж,
Таны хүчирхэг үйлдлүүдийг

тунхаглана.
5 Таны сүр хүчний жавхлант алдар

болон
Таны гайхамшигт үйлсийг

би тунгаан бодно.
6 Түүнчлэн сүрдмээр үйлсийн тань

хүчийг ярина.
Мөн аугааг тань би тунхаглана.
7 Таны элбэг сайн сайхны

дурсгалыг тэд уудалж
Таны зөвт байдлыг

хашхиран дуулна.
8 ЭЗЭН нигүүлсэнгүй хийгээд

өршөөнгүй,
Уурлахдаа удаан, хайр энэрлээр

аугаа их юм.
9 ЭЗЭН бүгдэд сайн.
Түүний өршөөлүүд бүтээл

бүхнийх нь дээр байна.
10 Аяа ЭЗЭН, Таны бүтээл бүхэн
Танд талархах бөгөөд
Бишрэлтнүүд тань

Таныг магтацгаана.
11 Тэд хаанчлалын тань

жавхлангийн тухай ярьж,
Таны сүр хүчний талаар

өгүүлэх нь
12 Хүний хөвгүүдэд Таны

хүчит үйлсийг болон
Хаанчлалын тань алдарт сүр

жавхланг мэдүүлэхийн

тулд болой.
13 Хаанчлал тань

мөнхийн хаанчлал бөгөөд
Ноёрхол тань үеийн үед байна.
14 Унасан бүхнийг

ЭЗЭН өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.
15 Бүхний нүд Тан уруу чиглэн

найддаг бөгөөд
Та товлосон цагт

хүнсийг нь өгдөг билээ.
16 Та мутраа дэлгэн
Бүх амьтны хүслийг хангадаг.
17 ЭЗЭН бүх замдаа зөвт бөгөөд
Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.
18 ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,
Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд

ойр билээ.
19 Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн

хүслийг биелүүлдэг.
Тэдний хашхирахыг нь

бас сонсдог,
тэднийг авардаг.
20 ЭЗЭН Өөрийг нь хайрладаг

бүгдийг сахидаг,
Харин бүх буруутыг Тэр устгана.
21 Ам минь ЭЗЭНий магтаалыг

өгүүлнэ.
Бүх махбод Түүний ариун нэрийг
Үүрд мөнхөд магтах болтугай.