ДУУЛАЛ 14

Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Давидаас.

14 1 Мунхаг нэгэн зүрхэндээ

 “Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс

 хийдэг агаад
Сайныг үйлддэг хүн алга.
2 Тэнгэрээс ЭЗЭН

 хүний хөвгүүдийг

 өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн

 байгаа эсэхийг

 харахын тулд аж.
3 Тэд төөрөлдөн явж,

 бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга,

 ганц ч алга.
4 Талх иддэг шиг

 хүмүүсийг минь иддэг агаад
ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг

 үйлдэгч бүхэнд

 мэдлэг байна уу?
5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй

 хамт байгаа учир
Тэд тэнд үлэмж ихээр

 айж чичрэх болно.
6 Та нар ядуусын бодол санааг
ичгүүртэй болгосон.
Гэвч ЭЗЭН хоргодох газар нь юм.
7 Израилийн аврал
Сионоос гарах болтугай!
ЭЗЭН олзлогдсон хүмүүсээ
эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан, Израиль баярлана.