ДУУЛАЛ 138

Талархал магтаал
Давидаас.

138 1 Би бүхий л зүрхээрээ Танд

 талархана.
Бурхдын өмнө Таныг би

 магтан дуулна.
2 Таны ариун сүмд хандан би

 мөргөж,
Хайр энэрэл, үнэний тань улмаас
Таны нэрд талархахын учир нь
Алдар нэр бүхнээсээ өндөрт
Амлалтаа Та өргөмжилснийх.
3 Дуудсан өдөрт минь Та

 надад хариулав.

Сэтгэлийг минь хүч чадлаар

 зоригжуулав.
4 Аяа ЭЗЭН, амнаас тань гарах

 үгийг сонсохдоо
Газрын бүх хаан
Танд талархана.
5 Тэд ЭЗЭНий замуудын тухай

 дуулна
Учир нь ЭЗЭНий алдар аугаа.
6 ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч
Дорд нэгнийг хардаг.
Бардамнагчийг Тэрээр
холоос ч мэддэг.
7 Хэдийгээр зовлон шаналангийн

 дунд
Би явах болсон ч

 Та намайг сэргээнэ.
Дайснуудын минь

 уур хилэнгийн өмнөөс
Та мутраа сунгах бөгөөд
Баруун мутар тань намайг аварна.
8 ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ.
Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань

 мөнхийн юм.
Мутрынхаа бүтээлүүдийг

 бүү орхиоч.