ДУУЛАЛ 23

ЭЗЭН-Хоньчин
Давидын дуулал.

23 1 ЭЗЭН бол миний хоньчин
Надад дутах зүйл үгүй.
2 Ургамал ногоот бэлчээрт
Тэр намайг хэвтүүлж,
Усны дөлгөөн тийш
Тэр намайг хөтлөн
3 Амин сэтгэлийг минь
Тэр сэргээдэг.
Нэрийнхээ төлөө Та
Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
4 Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч
Хор муугаас би үл айна.
Та надтай хамт агаад
Тайвшруулал минь
Таны саваа, Таны таяг билээ.
5 Өстнүүдийн минь өмнө
Та надад ширээ засжээ,
Өөрийн минь толгойг
Тосоор бас тосолжээ.
Аяга минь дүүрч бялхам
6 Сайн сайхан хийгээд хайр энэрэл

 тань
Насан туршид минь намайг

 лавтай яа дагана.
ЭЗЭНий өргөөнд би мөнхөд

 оршин сууна.