ДУУЛАЛ 69

Дарамтын эсрэг залбирал
Удирдаачид: Шушанимын дагуу.

Давидаас.

69 1 Бурхан, намайг авраач.
Учир нь их ус аминд минь

 заналхийлжээ.
2 Гүн намагт би живж
Тэнд хөл тогтох газар үгүй.
Гүн усанд би орж, үерт автлаа.
3 Хашхирсаар байгаад би ядарчээ
Хоолой минь хатжээ.
Бурханаа хүлээсээр
Нүд минь гархилжээ.
4 Шалтгаангүйгээр намайг

 үзэн ядагчид
Толгойн үснээс минь ч олон
Утгагүйгээр дайсагнагч
Устгах гэж оролдогсод хүчтэй

 байна.
Би хулгайлаагүй зүйлээ
Буцааж өгөх ёстой болж байна.
5 Аяа Бурхан, мунхаглалыг минь

Та мэддэг нь бөгөөд
Ял зэм минь Танаас

 нууцлагдаагүй.
6 Түг түмдийн БУРХАН Эзэн,
Таныг хүлээгчдийг надаас болж
Ичгүүрт бүү оруулаач!
Израилийн Бурхан,
Таныг эрэн хайгчдыг надаас болж
Шившигт бүү оруулаач!
7 Учир нь Таны төлөө би
Жигшил зэвүүцлийг үүрчээ.
Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.
8 Би ах дүүстээ харийн хүн болж,
Эхийнхээ хөвгүүдэд ч

 гаднын хүн болсон.
9 Таны өргөөний төлөөх зүтгэл
Намайг залгиж,
Таныг буруутгасан

 хүмүүсийн буруутгал
Над дээр буув.
10 Мацаг барин сэтгэлдээ уйлаадl
Буруушаал болов би.
11 Тааран хувцас өмсөөд
Ёгт үг болов би тэдэнд.
12 Гулдан хаалганы дэргэд суугчид
Миний тухай ярьж
Би согтуурагчдын

 элэглэл дуу болжээ.
13 ЭЗЭН, залбирал минь тааламжтай

 цагт
Танд хандана.
Бурхан, хайр энэрлийнхээ

 аугаагаар
Авралынхаа үнэнээр надад

 хариулаач!
14 Намгаас татан гаргаж,
Намайг бүү живүүлээч,
Үзэн ядагсад хийгээд
Усны гүнээс намайг авраач!
15 Усны үерт намайг үл автуулж,
Гүн усанд эс залгиулж,
Нүхний амыг ч дээр минь
Бүү хаагдуулаач!
16 ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир
Хариулаач надад.
Өршөөлийнхөө үлэмжээр

 над уруу эргэж,
17 Зарцаасаа нүүрээ бүү нуугаач.
Учир нь би хавчлага дунд байна.
Надад даруйхан хариулаач!
18 Сэтгэлд минь ойртон ирж,
Түүнийг авраач ээ!
Дайснуудын минь учир
Намайг золиоч!
19 Надад ирсэн буруутгал,
Ичгүүр, доромжлолыг Та мэднэ.
Бүх өстөн минь
Таны өмнө байна.
20 Буруутгал зүрхийг минь эмтэлж,
Би маш их өвчтэй байна.
Би өрөвдөгчийг хүлээсэн ч
Хэн ч байсангүй.
Тайтгаруулагчийг ч бас эс олов.
21 Тэд бас надад хүнсэнд минь цөс,
Цангахад минь уулгахаар цуу

 өгөв.
22 Тэдний ширээ нь тэдэнд

 урхи болог.
Тэднийг амар тайван байхад
Энэ нь хавх болог.
23 Харж чадахгүйн тулд
Тэдний нүд харанхуйлаг.
Ууц нуруу нь үргэлж
Дагжин чичрэг.
24 Хараалаа тэдний дээр асгаач
Таны дүрэлзэж буй уур
Тэднийг нөмрөг.
25 Тэдний хуаран эзгүйрэг!
Майхнуудад нь хэн ч бүү сууг!
26 Учир нь тэд Таны бут цохисон

 хүнийг хяхан хавчсан.

Таны шархдуулсан хүний
өвчин шаналлыг хөөрөлддөг.
27 Тэдний хилэнц дээр

 хилэнц нэмээч.
Тэд Таны зөвт байдалд бүү орог.
28 Тэд амийн номоос

 хасагдан арчигдаж,
Зөвт хүмүүстэй хамт

 бүү бичигдэг!
29 Харин би зүдрүү агаад

 хөндүүрлэж байна.
Аяа Бурхан, Таны аврал
Намайг өндөрт өргөх болтугай!
30 Би Бурханы нэрийг

 дуугаар магтаж,
Түүнийг талархлаар өргөмжилнө.
31 Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр
Эвэр туурайтай залуу бухнаас
илүүгээр таашаагдана.
32 Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд
баярлаж байна.
Бурханыг эрэн хайгчид аа,
Зүрх тань сэргэх болтугай.
33 Учир нь гачигдагсдыг
ЭЗЭН сонсдог бөгөөд
Хоригдлуудаа жигшдэггүй.
34 Тэнгэр ба газар,
Далай ба тэдгээрийн дотор

 хөдөлж буй бүхэн
Түүнийг магтаг.
35 Учир нь Сионыг Бурхан аварч,
Иудагийн хотуудыг босгон

 байгуулна.
Энэ нь тэднийг тэнд суулгаж,
Тэдгээрийг эзэмшүүлэхийн

 тулд юм.
36 Зарц нарынх нь үр удам

 үүнийг өвлөж,
Нэрийг нь хайрлагчид тэнд

 оршин суух болно.