ДУУЛАЛ20

Ялалтын залбирал
Удирдаачид. Давидын дуулал.

20 1 Зовлон шаналангийн өдөр
ЭЗЭН чамд хариулаг!
Иаковын Бурханы нэр
Чамайг хамгаалаг!
2 Тэр чамд ариун газраас

 тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3 Тэрээр бүх идээн өргөлийг чинь

 санаж,
Шатаалт тахилыг чинь

 хүлээн авах болтугай!                                                                     Села
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг

 хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг

 биелүүлэх болтугай!
5 Бид ялалтад чинь баярлан дуулж,
Бурханыхаа нэрээр бид тугаа

 мандуулах болно.
ЭЗЭН бүх гуйлтыг чинь
Биелүүлэх болтугай!
6 ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг
Одоо би мэднэ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно.
7 Зарим нь тэргэнд,

 зарим нь моринд найддаг.
Харин бид өөрсдийн
Бурхан ЭЗЭНий нэрийг

 санах болно.
8 Тэд бөхийн унацгаасан,
Харин бид босоцгоож,
Цэх шулуун зогсоцгоосон.
9 ЭЗЭН, авраач!
Бидний дуудах өдөр
Хаан бидэнд хариулах болтугай!