ДУУЛАЛ 10

Дайснаас ангижрахын

төлөө залбирал

10 1 ЭЗЭН, Та яагаад

 тэртээ хол зогсном бэ?
Бэрх цагт Та яагаад

 нуугднам бэ?
2 Бардам зангаараа

 гэм буруутан нь
Зовлонт нэгнийг мөшгөдөг.
Өөрсдийнх нь сэдсэн

 башир явуулгад нь
Тэднийг унагаач.
3 Гэм буруутан хүсэл тачаалаараа

 сайрхах агаад

Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.
4 Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад
Түүний бүхий л санаа бодолд
“Бурхан байдаггүй”.
5 Түүний зам ямагт бат бэх байж,
Таны шийтгэлүүд өндөрт,
Тэдний хараанаас гадуур билээ.
Бүх дайснуудаа тэр

 доромжилдог юм.
6 Тэрээр зүрхэндээ
“Би огт ганхахгүй, үеэс үед
зовлон бэрхшээлтэй би

 учрахгүй” гэдэг.
7 Тэдний аманд хараал болон ов

 мэх, дарамтлал дүүрэн
Тэдний хэлэнд төвөг садаа,

 ёс бус нь байдаг.
8 Тэрээр тосгодын нуувчуудад

 суудаг.
Далдхан газруудад тэрээр

 гэмгүй хүнийг алдаг.
Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9 Арслан нүхэндээ мяраадаг шиг
Тэрээр нууц газруудад хэвтдэг
Ядарсан нэгнийг барихаар
Тэрээр хүлээн хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг
Торондоо оруулж барьдаг.
10 Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.
11 Тэгээд зүрхэндээ “Бурхан мартсан билээ.
Нүүрээ Тэр нуусан, хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.
12 ЭЗЭН, босооч!
Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13 Бурханыг юунд буруут нь харааж,
Зүрхэндээ тэрээр “Та буцааж

 нэхэхгүй” гэдэг вэ?
14 Харин Та харсан билээ.
Учир нь мутраараа

 хариулахын тулд
Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ.
Ядуу нэгэн Танд даатгадаг.
Та өнчин хүмүүсийн

туслагч байсаар ирсэн билээ.
15 Буруутан хийгээд ёр мууг үйлдэгчийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо
Гэм бурууг нь хайн илрүүлээч.
16 ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм
Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ.
17 ЭЗЭН, Та даруу хүний
хүсэлтийг сонссон билээ.
Зүрхийг нь батжуулж,

 чихээ тавин сонсооч.
18 Ингэснээр дэлхий дээрх

 хүмүүсээс
Дахин давтан сүрдэхгүй болгож
Өнчин хийгээд хэлмэгдсэн

 хүнийг зөвтгөөч.