ДУУЛАЛ 124

Израилийг аварсанд талархъя
Давидын өгсөх дуу.

124 1 “ЭЗЭН бидний талд

 байгаагүйсэн бол” гэж
Израиль одоо хэлэг.
2 “Хүмүүс бидний эсрэг босох үед
ЭЗЭН бидний талд

 байгаагүйсэн бол
3 Тэдний уур хилэн

 бидний эсрэг шатах үед
Тэд биднийг амьдаар маань

 залгих байсан.
4 Тэгээд их ус биднийг хаман
Усны урсгалууд сэтгэлийн маань

 дээгүүр
халих байсан.
5 Тэгээд догшин ус сэтгэлийг маань

 живүүлэх байсан”
6 Биднийг тэдний шүдэнд

 тасчуулахаар өгөөгүй.
ЭЗЭН магтагдах болтугай!
7 Сэтгэл маань

 анчны урхинаас мултрах
Шувуу шиг зугтсан билээ.
Урхи эвдэрсэн бөгөөд

 бид ч зугтсан.
8 Бидний тусламж

 тэнгэр ба газрыг бүтээсэн.
ЭЗЭНий нэрд бий.