ДУУЛАЛ 125

Бурханы хүмүүсийн хамгаалалт
Өгсөх дуу.

125 1 ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол
Үл ганхах, мөнхөд оршдог
Сион уулын адил юм.
2 Иерусалимыг уулс хүрээлэн

 байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл
Өөрийн хүмүүсийг

 ЭЗЭН хүрээлнэ.
3 Учир нь гэм буруугийн очирт таяг
Зөвтийн газар нутагт эс оршино.
Энэ нь зөвт хүн буруу үйлдэлд
гараа хүргэхгүйн тулд юм.
4 Аяа ЭЗЭН, сайн хүмүүст болон
Чигч шударга зүрхтэй хүмүүст
сайныг үйлдээч!
5 Харин муруй зам уруу хазайдаг

 хүмүүсийг
Ёс бусыг үйлдэгчидтэй хамт
ЭЗЭН авч одно.
Израилийн дээр амар амгалан

 орштугай!