ДУУЛАЛ 85

Ивээлээ сэргээхийг гуйхуй
Удирдаачид: Корагийн хөвгүүдийн дуулал.

85 1 Аяа ЭЗЭН Та
Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.
Та Иаковын олзлогдогсдыг

 буцааж ирүүлсэн.
2 Та ард түмнийхээ

 хилэнцийг уучилсан.
Та бүх нүглийг нь далдалсан. Села
3 Та бүх уураа зайлуулсан.
Та шатаж буй хилэнгээсээ

 эргэж буцсан.
4 Аяа бидний авралын Бурхан,
Биднийг сэргээж, бидэнд хандсан
хилэнгээ зогсоогооч.
5 Та бидэнд мөнхөд

 унтууцах юм уу?
Та бүх үеийнхэнд

 хилэгнэсээр байх уу?
6 Таны хүмүүс Танд баярлахын тулд
Та Өөрөө биднийг

 сэргээхгүй гэж үү?
7 Аяа ЭЗЭН, хайр энэрэлээ бидэнд

 үзүүлж,
Авралаа бидэнд хайрлаач!
8 Бурхан ЭЗЭНий айлдахыг
Би сонсохыг хүснэм.
Учир нь Тэр Өөрийн

 ард түмэн хийгээд
Бишрэлтнүүддээ амар тайвныг

 айлдана.
Харин тэднийг мунхаглал уруу
Бүү эргүүлээч!
9 Газар нутагт маань
сүр жавхлан оршихын тулд
Түүнээс эмээгчдэд аврал нь

 үнэхээр ойр байна.
10 Энэрэл хайр ба үнэн

 хамтдаа уулзжээ.
Зөвт байдал ба амар тайван

 бие биенээ үнсжээ.
11 Газраас үнэн соёолж
Зөв шударга байдал

 тэнгэрээс өнгийнө.
12 Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд
Газар нутаг маань

 ургацаа ургуулна.
13 Зөвт байдал Түүний өмнө явж,
Тэрээр алхмуудаа замд нь тавина.