ДУУЛАЛ 68 

Магтаал ба талархал
Удирдаачид: Давидын дуулал. Дуу.

68 1 Бурхан босоход дайснууд нь таран

 бутарч,
Түүнийг үзэн ядагчид
Өмнөөс нь зугтана.
2 Утаа замхрах адил
Тэднийг хөөнө.
Галын өмнө хайлах лааны тос адил
Буруут нь Бурханы өмнө сөнөнө.
3 Харин зөвт хүмүүс баярлана.
Тэд Бурханы өмнө баяр хөөр

 болно.
Тэд баясан хөөрцөглөнө.
4 Бурханд дуул, нэрийг нь магтан

 дуулагтун!
Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө.
Түүний нэр ЭЗЭН.
Түүний өмнө баярлан хөөрөгтүн!
5 Өнчидийн эцэг нь,
Бэлэвсний өмгөөлөгч нь
Өөрийн ариун газарт агч

 Бурхан юм.
6 Ганцаардагчийг гэртээ суулган
Хоригдогсдыг сайн сайханд
Бурхан дагуулна.
Тэрслэгчид л харин
ангамал газар үлдэнэ.
7 Бурхан, Таныг ард түмнээ

 манлайлан явахад
Таныг цөл дундуур мөн тэргүүлэн

 алхахад,                                           Села
8 Газар хөдөлжээ.
Тэнгэрс ч бас Бурханы өмнө,
Синаин Нэгэний өмнө,
Израилийн Бурхан,
Бурханы өмнө бороо дуслуулжээ.
9 Бурхан, Та элбэг дэлбэг бороог

 цутгажээ.
Доройтоход нь Та өв юугаа

 бататгажээ.
10 Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.
Бурхан, Та нинжин сэтгэлээр

 ядуусыг хангажээ.
11 Эзэн тушаал буулгадаг.
Мэдээ тунхаглагч

 эмэгтэйчүүд олон.
12 “Их цэргийн хаад зугтана,
Тэд зугтана.
Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”
13 Хонины хашаанд хэвтэх үедээ

 та нар
Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,
Солонгорсон алтлаг өд нь

 мэт ажгуу.
14 Төгс Хүчит Нэгэн тэнд
Хаадыг тараахад
Залмонд цас бударч байв.
15 Бурханы уул бол Башаны уул
Олон өндөр оргилтой уул

 Башаны уул.
16 Олон өндөр оргилтой уулс аа,
Бурханы оршин суух газраа

 болгохыг хүссэн уулыг

Та нар юунд атаархан харна вэ?
Үнэхээр ЭЗЭН тэнд

 мөнхөд оршино.
17 Бурханы тэрэгт цэрэг
мянга мянгаар, түм түмээрээ,
Эзэн тэдний дунд
Синаи ариун газарт.
18 Та өндөрт гарч,

 олзолсон олзлолоо дагуулжээ.
Та хүмүүсийн дунд өглөг авсан,
Тэрслэгчдээс ч авсан нь
ЭЗЭН Бурхан тэнд

 оршин суухын тулд юм.
19 Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн,
Бидний аврал болох
Бурхан магтагдах болтугай!                                            Села

20 Бурхан бол бидний

 авралын Бурхан юм.
Үхлээс зайлах нь
Эзэн БУРХАНых юм.
21 Үнэхээр Бурхан
дайснуудынхаа толгойг,
Гэмээ байнга үйлддэг хүний
Үстэй зулайг бяц цохино.
22 Эзэн “Би тэднийг Башанаас

 авчирна.
Би тэднийг далайн гүнээс

 буцааж гаргана.
23 Тэгснээр өөрийн чинь хөл
Тэдний цусанд булхаж,
Нохдын чинь хэл
Дайснуудаас хувиа хүртэнэ.”
24 Бурхан, тэд Таны залран ирэхийг,
Хаан минь болох миний Бурханы
Ариун газарт

 залран ирэхийг харсан.
25 Хэнгэрэг дэлдэх

 бүсгүйчүүдийн дуунд
Дуучид өмнө нь явж,

 хөгжимчид дагав.
26 Израилийн ундаргаас гардаг

 та нар аа,
Цугларалтуудад Бурхан ЭЗЭНийг

 ерөөгтүн!
27 Тэнд тэднийг удирддаг отгон

 Бениамин,
Иудагийн ноёд олон түмэнтэйгээ,
Зебулун ба Нафталийн ноёд

 тэнд байна.
28 Чиний Бурхан чамд

 хүчийг тушаав.
Бидэнд үйлдэж байсан Бурхан,
Та хүчээ харуулаач.
29 Иерусалим дахь

 Таны сүмээс болж
Хаад Танд бэлэг авчирна.
30 Зэгсэн дундах араатнууд болон
Ард түмнүүдийн

 тугалуудын дундах
Бухын сүргийг зэмлэ,
Мөнгөн олзонд

 шунагчдыг талхал.
Дайнд дурлагч хүмүүсийг тараа!
31 Дээдэс Египетээс гарч ирнэ.
Етиоп төдөлгүй

 гараа Бурханд сунгана.
32 Дэлхийн хаанчлалууд аа,
Бурханд дуулагтун,
Эзэнд магтан дуулагтун!                                         Села
33 Эртний үеийн дээд тэнгэрсийг

 хөлөглөгч
Түүнд дуулагтун!
Харагтун, Тэрээр дуугаа,
Сүрлэг дуу хоолойгоо

 цуурайтуулна.
34 Хүч чадлыг Бурханых гэж үз.
Түүний сүр хүч Израилийн дээр,
Хүч чадал нь тэнгэрт буй.
35 Бурхан, ариун газраасаа
Та сүрдмээр байна.
Израилийн Бурхан, хүч хийгээд

 чадлыг
Ард түмэнд Тэр өгдөг.
Бурхан магтагдах болтугай!