ДУУЛАЛ 133

Эв нэгдлийн ивээл ерөөл
Давидын өгсөх дуу.

133 1 Харагтун, ах дүүс хамтдаа   нэгдмэлээр амьдрах нь
Хичнээн сайхан, хичнээн

 тааламжтай вэ!
2 Сахал дээгүүр нь,
Аароны сахлаар доош урсан,
Хувцасных нь захаар

 доош урсаж буй
Толгой дээрх

 үнэ цэнэтэй тос адил юм.
3 Сионы уулс дээр буудаг
Хермоны шүүдэр адил юм.
Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг,
Мөнх амийг тушаасан билээ.