ДУУЛАЛ 66 

Израилийг ивээсэн Бурхныг магтъя
Удирдаачид: Дуу. Дуулал.

66 1 Бүх газар дэлхий,
Бурханд баяртайгаар хашхир!
2 Түүний нэрийн сүр жавхланг

 дуул,
Магтаалыг нь сүр жавхлантай болго!
3 Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ!
Таны хүч аугаа учраас
Дайснууд тань Таны өмнө

 бялдуучилна.

4 Бүх дэлхий Танд мөргөж,
Таныг магтан дуулна
Тэд Таны нэрийг магтан дуулна”

 гэж хэл.                                                                                                        Села
5 Ирээд, Бурханы үйлсийг үз,
Хүний хөвгүүдэд үйлдсэн нь

 сүрдэм!
6 Тэрээр далайг

 хуурай газар болгосон
Тэд хөлөөрөө алхаж

 голыг гаталсан.
Тэнд бид Түүнд баярлацгаав.
7 Тэр эрх мэдлээрээ

 мөнхөд захирна.
Түүний мэлмий үндэстнүүдийг

 харсаар байна.
Тэрслэгчдэд өөрсдийгөө

 өргөмжлөхийг
Бүү зөвшөөр Села
8 Хүмүүс ээ, бидний Бурханыг

 магтаж,
Магтаалынх нь дууг сонсгогтун!
9 Тэр биднийг амьд байлгадаг.
Бидэнд хөл алдахыг

 зөвшөөрдөггүй.
10 Бурхан, Та биднийг сорьсон.
Мөнгийг цэвэршүүлдэг мэт
Та биднийг цэвэршүүлсэн.
11 Та биднийг торонд оруулсан.
Та ууц нуруунд маань
Дарах ачааг үүрүүлсэн.
12 Та толгой дээгүүр маань
Хүмүүсийг мордуулсан.
Бид гал ба усан дундуур гарсан.
Гэлээ ч Та биднийг
Элбэг баян газарт авчирсан.
13 Таны өргөөнд би
Шатаалт тахилуудыг авч орно.
Танд тангарагласнаа
Би биелүүлнэ.
14 Намайг зовлон шаналалд байхад
Уруул минь өгүүлж,
Ам минь ингэж хэлсэн.
15 Танд тарган малаар
Шатаалт тахилуудыг би
Хуцнуудын утаатай хамт өргөнө.
Бухыг ухнатай хамт өргөнө.                                                                        Села
16 Бурханаас эмээгч бүгд ээ,

 ирж сонс.
Тэгвэл миний сүнсний төлөө
Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
17 Би амаараа Түүнд

 хашхирсан агаад
Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн.
18 Хэрэв би зүрхэндээ
Цөв мууг хүндэтгэсэн бол
Эзэн сонсохгүй байхсан.
19 Харин Бурхан үнэхээр сонсож,
Залбирлын минь дуунд
Тэр чих тавьсан.
20 Залбирлыг минь хаяагүй

 Энэрэл хайраа ч надаас

 буцаагаагүй.
Бурхан магтагдах болтугай!