ДУУЛАЛ 11

Итгэлийн дуу
Удирдаачид.

Давидын дуулал.

11 1 ЭЗЭН дотор би хоргодном
“Уулын зүг шувуу шиг зугт” гэж
Та нар яаж хэлж чадна вэ!
2 Харагтун, гэм буруутнууд нумаа

 хөвчилж,
Сумаа тавихаар зэхэж байгаа нь
Зөв шударга зүрхтэй нэгэн уруу
Харанхуйд харвахын тулд болой.
3 Хэрэв сууриуд устгагдвал
Зөв шударга нэгэн юу хийж чадах вэ?
4 ЭЗЭН ариун сүмдээ байна
ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.
Түүний мэлмий хүмүүнийг ажиглаж, харц нь шалгадаг.
5 Зөвтийг хийгээд буруутыг
ЭЗЭН шалгадаг бөгөөд
Хүчирхийлэлд дурлагчийг
Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6 Буруут дээр Тэрээр

урхи буулгах бөгөөд
Гал, хүхэр ба түлэх салхи
Тэдний аяганы хувь хишиг

 болох юм.
7 ЭЗЭН зөвт, Тэрээр зөв үйлдэлд

 дуртай

Шударга нэгэн Түүнийг царайг

харах болно.