ДУУЛАЛ 87

Сионд амьдрахын баяр хөөр
Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу.

87 1 Түүний суурь ариун ууланд бий.
2 Сионы үүд хаалгуудыг
Иаковын оршин суух газруудаас

 илүүгээр
ЭЗЭН хайрладаг.
3 Бурханы хот оо,
Чиний талаар сүр жавхлант юмс

 яригддаг.                                                                                 Села
4 “Намайг мэдэгчдийн дунд
Рахабыг болон Вавилоныг

 би дурдана.
Харагтун, Филист ба Тир

 Етиопын хамт
«Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”
5 Харин Сионы тухай
“Энэ хүн ба тэр хүн түүний дотор

 төрсөн” гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн

 Өөрөө түүнийг байгуулна.
6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ

 тоолж,
“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ.                                       Села
7 Тэгээд дуучид, бүжигчдийн хамт
“Миний бүх эх булаг Танд бий”

 гэнэ.