ДУУЛАЛ 126

Баяр хөөрийн ургац
Өгсөх дуу.

126 1 ЭЗЭН Сионы олзлогдогсдыг

 буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс адил

 байв.
2 Тэгээд ам маань инээдээр,
Хэл маань уухайн дуугаар

 дүүрсэн юм.
Тэгээд тэд үндэстнүүдийн дунд
“ЭЗЭН тэдний төлөө

 зүйлийг үйлдсэн” гэв.
3 ЭЗЭН бидэнд зориулан

 аугаа үйлсийг үйлдсэн.
Бид баярлаж байна.
4 Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань
Өмнөдийн гол горхинууд шиг

 буцаан авчраач.
5 Нулимс дуслуулан үр суулгагчид
Уухайн дуутай ургац хураах

 болно.
6 Үртэй уутаа үүрэн уйлан

 цааш нааш явах тэрээр
Багцалсан тариагаа үүрэн
Баяр хөөрийн дуутай

 гэртээ ирнэ.