МЭӨ 586 онд Иерусалим хот сүйрснээс хойших тодорхой бус хэсэг үед хамаарах энэ номд Иудагийн зүүн өмнөд дэх эртний дайсан едомчууд Иерусалимын сүйрэлд баярлаад зогсохгүй булаан эзлэгчдэд туслан Иудагийн зовлонт үеийг ашиглан хотыг тоносон тухай дүрсэлдэг. Едомыг Эзэн шийтгэж, сүйрүүлэх тухай Обадиа эш үзүүлжээ.

Бардам Едомыг номхтгоно

1 Обадиагийн үзэгдэл.

Едомын талаарх

 Эзэн БУРХАНы айлдвар.

ЭЗЭНээс бид мэдээ сонсов,

“Босогтун, Едомын эсрэг

 тулалдаанд гарцгаая” гэж

Үндэстнүүдийн дунд

 элч илгээгдэв.

“Харагтун, Би чамайг

 үндэстнүүдийн дунд

 өчүүхэн болгоно.

Чи үлэмж ихээр басамжлагдана.

Хадны ангалаар амьдарч,

Газрын өндөрлөгт нутаглада

 г чамайг

Зүрхний чинь ихэрхэл хуурчээ.

«Хэн намайг газарт буулгах вэ?»

 гэж

Зүрхэндээ чи хэлнэ үү?

Чи бүргэд адил өндрөө авч,

Оддын дунд үүрээ зассан ч

Би чамайг тэндээс доош унагана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

Едомын хэрцгийллийн хариу

 “Хэрэв хулгайч нар танай уруу

 ирвээс,

Шөнөөр дээрэмчид орвоос

Чи яаж сүйрэх бол!

Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ

 авна гэж үү?

Усан үзмийг хураагчид чам дээр

 ирвээс

Тэд үлдэгдэл үлдээх үү?

Есавыг сандаачиж,

Хэрхэн нууцлагдсан эрдэнэсийг

 нь

Хайн гаргаж ирэх бол доо!

Холбоотон байсан бүхэн чинь

Хилийн зүг чамайг шахаж,

Эв найртай гэгдэх хүмүүс

Чамайг мэхэлж түрэмгийлнэ.

Талхыг чинь идэж явсан тэд

Дор чинь урхи тавина.

Үүнийг гэх хүн үгүй.

Мэргэдийг Едомоос,

Ухааныг Есавын уулаас устгах минь

Тэр өдөр биш үү?” хэмээн

ЭЗЭН тунхаглаж байна.

“Теман аа, дайчин эрс чинь

 айдаст автан

Есавын уулын хүн бүр

Егүүтгэлээр таслагдана

Едом дүүгээ хэрцгийлжээ

 10 Дүү Иаковтаа үйлдсэн

 хүчирхийллээс болж

Ичгүүр чамайг нөмрөх агаад

Эгнэгт таслагдах болно, чи.

11 Тэр өдөр чи холхон зогсож,

Тэр өдөр гаднынхан түүний

 баялгийг авч одсон.

Гулдан хаалгаар нь

 гаднынхан орж ирэн

Иерусалимын төлөө шавга хаях

 тэр өдөр

Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.

12 Дүүгийнхээ тэр өдрийг,

Харшлах аюулын өдрийг нь

Тавлаж бүү хар.

Сүйрлийн өдөрт нь

 Иудагийн хөвгүүдийн тухайд

 бүү баяс.

Зовлон шаналант өдөр нь чи

Амаа бардамнаж бүү нээ.

13 Миний ард түмний

 гамшгийнх нь өдөр

Үүд хаалгаар нь бүү ор.

Гамшгийнх нь өдөр

 гай зовлонг нь бүү хар.

Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд

 нь гар бүү хүр.

14 Оргон дайжигсдыг нь цавчих гэж

 замын уулзварт бүү зогс.

Амьд үлдэгсдийг нь зовлон

 шаналангийн өдөрт

 бүү тушаа.

15 Учир нь ЭЗЭНий өдөр

 бүх үндэстэн уруу ойртож

 байна.

Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд

 үйлдэгдэх болно.

Чиний үйл толгойд чинь

 эргэж буух болно.

16 Ариун ууланд минь та нарын

 уусантай адил

Бүх үндэстэн үргэлжлүүлэн

 уух болно.

Урьд хэзээ ч оршиж байгаагүй

 мэт тэд ууж,

Залгилж мөн хэзээ ч байгаагүй

 мэт байх болно.

Эцсийн ялалт

17 Гэвч Сион уулан дээр

 аврал оршиж,

Энэ уул нь ариун байх болно.

Иаковын гэр нь өөрсдийн

 эд хөрөнгийг эзэмшихэд

18 Иаковын гэр гал, Иосефын гэр дөл

 болж,

Есавын гэр харин

 сүрэл мэт болох тул

Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд

 үлдэхгүй болтол нь

Тэднийг галд хаяж шатаана.”

Учир нь ЭЗЭН айлджээ.

19 Дараа нь Есавын уулыг

 негевчүүд,

Филистийн талыг шефелачууд

 эзэмших болно.

Мөн тэд Ефраимын нутаг,

Самарийн нутгийг эзэмших бөгөөд

Гилеадыг Бениамин эзэмших болно.

20 Халад байгаа Израилийн

 хөвгүүдийн цөлөгдөгсөд нь

Зарефат хүртэлх нутгийг

 эзэмших бөгөөд

Сефарадад буй Иерусалимын

 цөлөгдөгсөд нь

Негевийн хотуудыг

 эзэмших болно.

21 Аврагч нар Есавын уулыг

 шүүхээр Сион уул өөд

 өгсөж,

Хаанчлал ЭЗЭНийх болно.