ДУУЛАЛ 120

Гүжирдлэгээс ангижрахын төлөө залбирал
Өгсөх дуу.

120 1 Би зовлон шаналангийнхаа дунд
ЭЗЭНд хашхирсанд
Тэрээр намайг сонсов.
2 Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь

 худалч уруул
Хуурмаг хэлнээс авраач.
3 Чамд юу өгөх вэ?
Хуурмаг хэл ээ, чамд

 өөр юу хийх вэ?
4 Тац модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.
5 Би Мешехт түр сууж,
Кедарын майхнуудын дунд

 оршин суудаг тул
би хөөрхийлөлтэй еэ!
6 Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь удаан оршин суужээ.
7 Би амар тайван.
Харин намайг ярихад

 тэд дайныг хүснэ.